.jpeg)
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн сайд Сугионогийн урилгаар энэ сарын 21-22-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд 1982 оноос хойш буюу 43 жилийн дараа Индонез Улсад хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог юм.
Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Индонез Улсын Ардын Зөвлөлийн Ассамблейн дарга Ахмад Музанид бараалхаж, Гадаад хэргийн сайд Сугионотой албан ёсны хэлэлцээ хийнэ. Түүнчлэн АСЕАН-ы Ерөнхий Нарийн бичгийн дарга Др.Као Ким Хорн болон АСЕАН, Зүүн Азийн Эдийн засгийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Т.Ватанабэ нартай тус тус уулзаж, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцох юм. Энэхүү айлчлалын гол зорилго нь АСЕАН-ы нөлөө бүхий Индонез Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход оршиж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл1
Айлчлал бүр ургаа алдлаа!!! Дээр нь элчин томилолтууд!!! Төсвийн мөнгөөөөаа урсгаааааа л! Монголоос их баялагтай, тогтвортой төртэй улсууд өчнөөн бна!!!