sonin.mn

Ерөнхийлөгч Дональд Трамп Украины асуудлаар Орост буулт хийгээгүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгджээ.


Тэрбээр бид Ерөнхийлөгч Владимир Путинд нэг ч буулт хийгээгүй бөгөөд Орост тавьсан ямар ч хориг арга хэмжээг цуцлаагүй" гэж мягмар гарагт Вашингтонд болсон Сенатын Гадаад харилцааны хороонд мэдүүлэг өгөх үеэрээ хэлсэн байна.


Ардчилсан намаас сонгогдсон сенатор Жинн Шехин Рубиод хандан асуулт тавихдаа Трамп Путинтэй дахин утсаар ярихдаа энхийн хэлэлцээрт хүрч чадаагүй гэж мэдэгджээ. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Трампын Путинд зөөлөн хандсан гэсэн түүний мэдэгдэлтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, Вашингтон одоо ч "өмнөх засаглалын үеийнх шиг хөшүүргийг Оросын эсрэг ашиглаж байна" гэж хэлжээ. Тэрбээр "Владимир Путин өнөө өглөө сэрээд энэхүү мөргөлдөөн эхэлснээс хойш хэрэгжиж байсан хориг арга хэмжээнүүдтэй тулгарч байгаа" гэж хариулсан бөгөөд Рубио мөн АНУ Украинд өнөөг хүртэл зэвсэг нийлүүлсээр байгааг онцолжээ.

 

Ж.Бат

Эх сурвалж: moscowtimes.ru