Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.21) Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг өргөн барилаа.
Авлига, мөнгө угаах гэмт хэргийн шинжийг оновчтой тодорхойлоогүй байдал, нийтийн албан тушаалтны гэмт хэрэг үйлдэж олсон болон хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураан авах, хураан авсан хөрөнгө, орлогыг хадгалах, захиран зарцуулах, захиран зарцуулснаас олсон орлогын үр дүнтэй зарцуулалт, түүнд хяналт тавих, төрийн албан хаагчийн хууль бус ажиллагааны улмаас төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчин, тогтолцоог хангалттай бүрдүүлээгүй, авлигын мэдээлэгчийг хамгаалах, нууцлах, урамшуулах хууль тогтоомжгүй байгаа нь авлигыг улам даамжруулах эрсдэлтэй байна гэж үзжээ. Тиймээс шударга ёсыг хангах, нийтийн албан тушаалтны гэмт хэргийг бууруулах, төсвийн хөрөнгө болон нийгмийн ашиг сонирхлыг хамгаалах, хураан авсан хөрөнгийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан байна. Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх эрх зүйн зохицуулалт нь нийгмийн шударга ёсыг хангахад онцгой ач холбогдолтой бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар авлигын эсрэг хууль тогтоомж боловсронгуй, тодорхой болж, нийгэм, эдийн засаг, хууль зүйн олон эерэг үр дүн үзүүлнэ хэмээв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл5
Баялгийн хууль,энэ хууль 2 гацах нь гарцаагүй, мсs-ийн мөнгөөр гишүүн бологчид,хүн намынхан, номтойбаярынхан,ан намынхан,эбигийн тавиул шодойсамбуугаас эхлээд шууд эсрэг кноп шдээ
Хаа хаа, М Си Эс компани хувийн тагнуулын алба ажиллуулж ирсэн. Үндсэн хууль зөрчсөн тагнуулын хэрэг хүнд гэмт хэрэгт орно. Оджаргал гэж хүн улсын их хурлын гишүүдийг тагнаж, олон нууц мэдээлэл цуглуулсан нь онц ноцтой гэмт хэрэг мөн. Их хурлын барьцаалагдсан гишүүд Оджаргалаас айгаад байгаа бол айх зүйлгүй шүү. Удахгүй Оджаргал шоронд ялтан болно.
Улсын их хурлын гишүүн хязгааргүй тоогоор гадаадын ажиллах хүчин оруулж ирэх хууль санаачлаад байхад за тийм үү гээд хурлынх нь индэр дээрээс шууд баривчилдаг байх тийм хууль батлах хэрэгтэй энийг чадахгүй бол тэр гишүүнийг яахыг ард түмний мэдэлд үлдээдэг хууль гаргаа
энэ бол шоу. 126 батлахгүй. дутуу байна буруу байна гэж аргалаад буцаана. 126 батална гэж та нар бодоод байна уу Тэд нарыг худалдаад авчихсан байгаа
байр барьж өгнө гж мөнгө аваад хэдэн жил болсон албан тушаалтангууд зөндөө энэ монголд хуульгүй юу