sonin.mn

Тавдугаар сарын 20-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэрээ: "Тавдугаар сарын 18-нд Бээжинд "Хятадын хиймэл дагуулын навигаци, байршил тогтоох үйлчилгээний салбарын хөгжлийн тухай цагаан ном 2025"-ыг нийтэлсэн бөгөөд Хятадын хиймэл дагуулын навигаци, байршил тогтоох үйлчилгээний салбар, ялангуяа Бэйдөү систем сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг дурдсан. Бэйдөү систем нь АНУ-ын GPS системийн дэлхийн статусат сорилт болж байна гэж гадаадын хэвлэлүүд өмнө нь мэдээлж байсан. Хэвлэлийн төлөөлөгч энэ талаар танилцуулах уу?" гэсэн сэтгүүлчийн асуултад


Мао Нин хариулахдаа "Бэйдөү систем нь Хятадын хиймэл дагуулын навигаци, байршил тогтоох үйлчилгээний салбарын хөгжилд гайхалтай амжилт гаргасан, түүний дэлхий дахинд оруулсан шинжлэх ухаан, технологи инновацийн хувь нэмрийг НҮБ хүлээн зөвшөөрч байна. Хятадын технологийн шинэчлэл, аж үйлдвэрийн хөгжил хэзээ ч хэн нэгэнд чиглээгүй, хэн нэгтэй нь сөргөлдөх бодолгүй. Бид нээлттэй, хамтын ажиллагаа, харилцан ашигтай, хамтдаа хожихыг тууштай баримтална гэжээ.