sonin.mn

Тавдугаар сарын 21-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И Бээжинд Хятад, Афганистан, Пакистаны Гадаад хэргийн сайд нарын албан бус уулзалтыг даргалан явууллаа. Пакистаны Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Исхак Дар, Афганистаны Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Амир Моттаки нар арга хэмжээнд оролцов. Гурван орны Гадаад хэргийн сайд нар Хятад-Афганистан-Пакистан гурван талт яриа хэлэлцээний ололт амжилтыг нааштай үнэлээд, гурван талт механизмын нөөц хүчнийг цаашид ашиглах, харилцан ашигтай хамтын ажиллагаа, найрамдлыг ахиулах талаар санал бодлоо гүнзгий солилцжээ.


Ван И уулзалтын үр дүнг дүгнэж хэлэхдээ, Хятад-Афганистан-Пакистан гурван талт Гадаад хэргийн сайд нарын яриа хэлэлцээний механизм үүрэг ролио гүйцэтгэж, Кабулд болох Хятад-Афганистан-Пакистан гурван талт Гадаад хэргийн сайд нарын зургаа дахь удаагийн яриа хэлэлцээг эртхэн хийхийг хүсэж байна. Мөн "Бүс ба Зам"-ын бүтээн байгуулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, Пакистаны эдийн засгийн коридорыг Афганистан хүртэл сунгаан хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлж, бүс нутгийн дэд бүтцийн харилцан холболтын сүлжээг цаашид бэхжүүлэх. Хятад, Пакистан хоёр орон Афганистаны сэргээн босголт, хөгжлийг дэмжиж, Афганистантай худалдаагаа өргөжүүлж, Афганистаны бие даасан хөгжлийн чадавхыг нэмэгдүүлэхэд туслахад бэлэн байна. Түүнчлэн терроризмын бүх хэлбэрийг эсэргүүцэж, хууль сахиулах болон аюулгүй байдлын хамтын ажиллагааг өрнүүлж, бүс нутгийн орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гаднын хүчнээс сэргийлж, өөр өөрийн санаа тавьж буй террорист хүчний эсрэг хамтран ажиллах ёстой гэжээ. 


Г.Бямба