sonin.mn

УИХ-ын гишүүн, Тэргүүн Шадар Сайд, Эдийн Засгийн Хөгжлийн Сайд Лу.Гантөмөр цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тодруулбал тэрээр: "Гэрээ зөрчсөн гэдэг МАН-ын тайлбар бол гүтгэлэг. Би өөрөө гарын үсэг зурсан хүн, мэдэлгүй яахав. Ийм гүтгэлэг хэлбэрээр асуудлыг шийдэж байгаа нь харамсалтай. Монголд нууц байхгүй. Удахгүй тодорхой болно.Намын жагсаалт гэдэг зүйлийг сайн бодмоор юм байна. Энэ гүтгэлгээ зогсоо гэдгийг Л.Оюун-Эрдэнэд хэлнэ. Үнэнээ хэлсэн нь дээр дээ. Намынхаа нэрээр УИХ-ын гишүүн болчихоод намынхаа эсрэг ажиллана гэдэг бол буруу жишиг. Я.Содбаатар маш бүдүүлэг мэдэгдэл хийсэн.


АН хүчтэй сөрөг хүчнийхээ ажлыг хийгээд явна. Тодорхой. Одоо АН-ын Улс төрийн зөвлөл хуралдана. Би АН-ын ҮБХ-г хуралдуулах санал гаргана. Би МАН-ыг арай өөр нам болсон болов уу? гэж горьдсон. Харамсалтай нь үгүй байна. 



Би намын даргын ажлаа өгнө. Хэзээ, хэрхэн гэдгээ л ярина. Хамтарсан Засгийн Газар нь уначихсан байхад намын дарга хэвээрээ байна гэдэг утгагүй. Би Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан. Би өөрийнхөө итгэлийг тасалж байна" гэв.


Э.Солонго