
Тусгаар тогтнолын ордонд шөнөөр үргэлжилсэн зуны эхэн сарын улс төрөөс “АН-ынхан удаа дараа хамтарсан гэрээгээ зөрчсөн учраас Засгийн газраас хөөсөнд тооцсугай” гэсэн шийдвэр гарснаар “Хамтрал байхгүй бол би ч энд суухын хэрэг алга” хэмээн хатуухан мэдэгдэл хийчихсэн Л.Оюун-Эрдэнэ ч Ерөнхий сайдын суудлаа өгөх үү гэдэг асуулт урган гарч ирэв. Одоогоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний тухайд тийм, ийм гэсэн мэдэгдэл хийгээгүй байна. Гэхдээ хамтарлынхаа асуудлаар, өнгөрсөн шөнө ямар улс төр өрнөсөн талаар ХҮН, АН-ын дарга нартай өнөөдөр уулзсаны дараа л танхимаа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах уу, эсвэл дундаас нь АН-ыг сугалж үлдээгээд бусад жижиг намуудтай хамтраад тарж бутарсан улс төрийг эмх цэгцэнд нь оруулаад явах уу гэдэг сонголтыг эцэслэж тэр хийх нь ээ. Гэхдээ галт тэрэг нэгэнт замаасаа гарч, улс төр түүний хүслээр явахгүй болсон учраас хамтарсан Засгийн газраа тараасан шиг тараачихаад дараагийн улс төр рүүгээ алхах нь хамгийн зөв сонголт ч байж мэдэх юм. Тэр агуулгаар ч өнгөрсөн шөнө хамгаал хэмээж байсан өөрийн хүмүүс рүүгээ өөр чиглэл өгсөн гэгдэж байна. Намынх нь ах нар хийгээд нам дамжсан бүлэглэл ч үүнийг хүсэж буй учраас “Хамтарсан Засгийн газар байхгүй бол би ажлаа өгнө гэсэн биз дээ. Ажлаа өгөөч ээ” гэсэн дараагийн улс төрд бэлтгэж эхэлсэн сураг бүтэн шөнөжингөө ачаалалтай ажилласан Тусгаар тогтнолын ордноос дуулдаж байна.
Тэр тохиолдолд хэн дараагийн Ерөнхий сайд байх вэ гэдэг сунгаа явагдана. Тийм улс төрийн төлөө ч тэр, энэ болох нь ээ гэсэн мессеж ч нийгмийн сүлжээнд явж эхлэв. "Л.Оюун-Эрдэнийг бидний замаас бүр мөсөн холдуул" гэсэн бүлэглэлийн захиалга хэрвээ биелж гэмээнэ Б.Жавхлан, Я.Содбаатар, Д.Амарбаясгалан, Г.Занданшатар, Н.Учрал гэсэн хувилбарууд яригдах нь мэдээж.
Гэхдээ Я.Содбаатар бол шууд утгаараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн захиалга гэж харагдана. Түүний захиалсан улс төрийг Засгийн газарт “тоглох” энэ муу хувилбар дээр тийм ч итгэл төгс томилгоо хийнэ гэдэг эргэлзээтэй. Учир нь Л.Оюун-Эрдэнэ энэ танхимыг 126 хүнээр дүүргэх реформын шинжтэй улс төр хийхдээ ойрын зайны улс төр хийгээгүй нь лавтай. Тиймдээ ч өөрийнх нь хүмүүс энэ танхимд олноор сууж байгаа цагт дараагийн Засгийн газрыг огцруулах улс төрийг хөөж гаргасан АН-тайгаа хавсраад өлхөн хийчих учраас Я.Содбаатараар засаг базуулах гоомой улс төр хийх нь юу л бол.
Тэгээд ч парламентын босгоор ч орж ирж чадаагүй бүдэрсэн улстөрч гаднаас Засгийн газар удирдана гэдэг бараг л боломжгүй. Г.Занданшатарын тухайд ч яг адилхан замаар явна. Тэгэхээр Д.Амарбаясгалан байх уу гэсэн хувилбар яригдсан ч “Найзыгаа огцруулж суудал дээр нь очдог ёс суртахуун надаас гарахгүй. Парламентын төгөлдөршил бол миний амбийц” гэсэн мэдэгдэл хийснээс үзвэл энэ тоглоомоос тэр хол суухаар шийдсэн гэсэн үг. Сангийн сайд Б.Жавхлан Ерөнхийлөгчийн дэмжлэг авахыг тун ч их хүсэж, Төрийн ордноор гуравдугаар араандаа хийчихсэн давхиж яваа нь бол үнэн. Түүний энэ хүслийг Хотын фракци буюу Х.Нямбаатар даргын талынхан тун их дэмжиж, төсөв санхүүгээ мэддэг, эдийн засгийн амаргүй цаг үед ачаа үүрчихвэл даагаад гарчих тэнхээтэй гэсэн пиарыг ч явуулаад эхэлчихжээ. Гэвч энэ дахиад л байж болох муу хувилбарын нэг гэж яригдана. Тэр хэтэрхий зөөлдөнө. Нөгөөтээгүүр, танхимын том улс төрд жулдаж мэдэх хувилбар. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний тухайд өөрийнхөө танхим дотроос бүр тодруулж хэлбэл өөрийнх нь эхлүүлсэн төслүүдийг зогсоохгүй урагшлуулчих дүрийг битүүхэн хайж буй нь тодорхой. Хамгийн муугаар бодож ажлаа бүрэн өгөхөөр боллоо гэхэд эхлүүлсэн амбийц, төслүүдээ зогсоогоод буухыг хэн ч хүсэхгүй. Тиймээс хэнд итгэх вэ, хэний гарт тамга байвал миний зорьсон, зүтгэсэн зүйлсийг явуулах вэ хэмээн үе дотроо ч ярилцаж буй сурагтай.
Энэ тохиолдолд НАМЗХ-гоор холбогддог, үе тэнгийн гэдэг утгаараа Н.Учралд тамгаа өгөх үү гэдэг хамгийн үнэнд ойрхон хувилбар болон дуулдаж байна. Н.Учралын тухайд “Миний үе болоогүй” хэмээн хойш суусан гэх яриа хэвлэлээр гарч байгаа ч У.Хүрэлсүхийн толгойд ч Н.Учралын нэр орж буй нь тодорхой. Учир нь Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал, У.Хүрэлсүх гурвуулаа Хэнтийгээр овоглодог улстөрчид. Тэр утгаар нутгийн нэг дүүгээсээ нөгөөд нь тамгыг шилжүүлэх хувилбараа боловсруулсан ч байж мэдэх билээ. Улаан цагаан дэмжихгүй ч байж болох хувилбар гэж үзнэ.
Нөгөөтээгүүр, Н.Учрал ураны төслийг хөдөлгөсөн, Л.Оюун-Эрдэний зорьсон том амбийц болох Үндэсний баялгийн сангийн хуулийг ахалсан, 14 мега төсөлд эхнээс нь хамт явж, гал тогоог нь базаж байсан учраас өөрийг нь мөн У.Хүрэлсүхийн Засгийн газрын гал тогоог базаж байхад өөрийг нь дуудаж үнсээд тамгаа шилжүүлсэн шиг Н.Учралын гарыг атгаад тамгаа өгөх үү гэдэг яриа ч мөн эрчимтэй дуулдаж байна. Гэхдээ энэ бүгд зөвхөн таамаг төдий. Ерөнхий сайдын суудлаа өгөх эсэх, нутгийн ахтайгаа дахин нэг зөвшилцлийн ширээний ард суух уу, эсвэл гэдэг хувилбар энэ долоо хоногийн халуун улс төр хэвээр байх биз ээ. Л.Оюун-Эрдэнэ бол тийм ч амархан бууж өгөх гэж энэ улс төрийг эхлүүлэхгүй нь тодорхой. Том улстөрчид, том бүлэглэлийн хорхойтой араанд зуугдаж буйгаа мэдэж байсан ч тэр эхлүүлсэн. Ямар үр дүн гарахыг, хэзээ нэг өдөр суудал нь яригдана гэдгийг мэдэж байсан ч хөдөлгөөн хийсэн, хөрөнгөтнүүдтэй үзэлцсэн учраас улс төрийн тавцангаас тийм ч амархан бууж зугтахгүй нь тодорхой. Хэн нь бууж, хэн нь ирсэн байлаа ч амаргүй цаг үе, амаргүй эдийн засаг, амаргүй улстөржилт түүнийг хүлээж буй нь харин туйлын үнэн билээ.
Сэтгэгдэл9
ОЮУН-ЭРДЭНЭ ОЙРЫН ЗАЙНЫ УЛС ТӨРЧ БИШ БАЙХАА, ДАВХАР ДАВХАР БОДОЛ ТООЦОО, ТОХИРОО БИЙ БИЗ. ХҮРЭЛСҮХТЭЙ Ч ЯРИХ БАЙЛГҮЙ ДЭЭ, АРАЙ Ч ХҮЗҮҮГҮЙ МЭТИЙН ТОГЛООМ БОЛООД ЯВААД ӨГӨХГҮЙ БАЙХОО
Янгүүгүийн Содбаатар гэж монголчуудад нүүргүй нөхөр Монгол ардын нам дотор ямар нэг хор найруулж байна. Ийм нэг зомби болсон хүмүүсийг албан тушаалаас чөлөөлж бай. Оюун-Эрдэнэ огцор гэхээр огцорч болохгүй бүүр сайн ажиллаж, хулгайч алуурчин Элбэгдоржийн санхүүжүүлэгч Оджаргалыг булшлах хэрэгтэй.
АН аа засгаас гаргаж бгаа бол 42 гарын үсэг түүний эсрэг бэлэн зурагдана түүнд одоо ирээдүй бхгүй огцорно
За за авилгалд идэгдсэн журмын нөхдийн буянаар огцрох амархан болжээ. Монголын ирээдүйд итгэх бага зэргийн гэрэл гэгээ гарч байна уу гэж харж байсан итгэлийг Ардын намын бизинессменүүд унагав. Дахиад энэ нам санал өгөхгүй!
Монгол улсад Монгол улсын баялагыг худал ярьж олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан эх ороноосоо урвагч баярцогтыг дарга гэж долигнож дууддаг еронхий сайд хэрэгтэй юу ?????
Odoo Mongol ylas yryydah satandaa orloo,ene heden MEGA tesel bol ynendee heregtei baisan olgiorhyyd dairch mengeteigeeree zasag ter bysniullaa?Mongol hyn yamar teneg bolsonoo bid eersdee harlaa,hend ch itgeh itgelee aldlaa?....odoo iim tiim zasag ter hend ch naidah arga ygyi bolloo?...MOngoliin telee chohiloh zyrhtei hymyys alga daa?....zaya ni hayasan niigem ylas ter MONGOL bolj dee!!haraarai daa,minii helj baigaag sonirhohgyi l baigaa baih gehdee hamgiin muu yoriin ter niigem yysej Mongol ylas mehlee dee?.....
Одоо бух юм зогсоно. ЭНЭ ЯДУУ ОЛНЫГ ЭМ СИ ЭС ТЭЖЭЭХ ЮС БАЙГАА БИЗ
энэ мега төсөл гэж хошгируулаад байгаа зүйл бол ирээдүй хойчид маш том өрийн дарамт болж ирэх, 2-т хятад ажилчдыг үй түмээр нь оруулж энд суурьшуулах, хятадын өрөнд торлуулж эцэст нь газар нутгаасаа тасдуулах, за сайндаа л өрний тулам болох ийм юмнууд байгаа, та нар тэр гэрээгий нь хараарай, зээлийн хүү, давхар хүү нтр гээд. энэ төслүүд бол хятад солонгосуудад л ашигтай, ялангуяа хятадуудад, ийм л юм байгаан масс сайн ойлгохгүй л дээ
Ахиад ийм сэтгэдэг мундаг ЕС Монгол улсад маань заяадаг болов уу .