sonin.mn

Хятад-Америкийн Женевийн эдийн засаг худалдааны хэлэлцээ нааштай үр дүнд хүрэхийн хэрээр Америкийн тал дарамт шахалт үзүүлэх хуучин тактиктаа ахиад л орлоо.


Хятадын Олон Улсын Радио: "Саяхан АНУ-ын Худалдааны яам удирдамж гаргаж, АНУ-ын экспортын хяналтыг зөрчсөн гэх шалтгаар Хятадын дэвшилтэт компьютерийн чип, тэр дундаа Huawei Ascend чипийг дэлхий даяар хориглохыг оролдсон байна. Энэхүү ганц талын дээрэлхэх, худалдааны ивээх үзэл нь Хятад, Америкийн дээд хэмжээний хэлэлцээний зөвшилцөлд харшилж, Хятадын компаниудын хууль ёсны эрх ашгийг хохироож, дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн сүлжээ, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг ноцтойгоор алдагдуулж, бусад улс орны дэвшилтэт технологи хөгжүүлэх эрхийг хасаж, олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн шүүмжлэлд өртөж байна.


"Өөрөө хөгжихийг бодоод, бусдад хөгжих боломж олгодоггүй" АНУ-ын ноёрхогч арга барил нь өнөөгийн шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлагын эсрэг байна. Өнөө улс орнуудын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа нь хамтдаа хөгжих явдал юм. Тэдгээрийн дотроос чип үйлдвэрлэл нь даяаршсан үйлдвэрлэлийн ердийн төлөөлөл юм. Салбарын мэргэжилтнүүд, чип үйлдвэрлэхэд дор хаяж долоон улс орон, 39 компани, 50 гаруй салбар, хэдэн мянга процессыг хамарсан аж үйлдвэрийн хамтын ажиллагаа шаардлагатай гэж үздэг. Тэгэхэд АНУ-ын засгийн газар экспортын хяналт, дэлхийн чипний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулах зэрэг алдаатай арга барилыг удаа дараа хэрэгжүүлсээр ирсэн. Энэ нь зардлыг нэмэгдүүлж, технологийн шинэчлэлд саад учруулаад зогсохгүй АНУ-ын компаниуд болон хэрэглэгчдийн эрх ашгийг хохироож байна. Үүнийг АНУ-ын дотоодынхон маш тодорхой харж байна.


АНУ-ын нэрт эрдэмтэн, Колумбын их сургуулийн профессор Жеффри Сакс хэлэхдээ, улс орнууд дэлхийг "найз", "дайсан" гэж хуваахаас илүүтэй дэвшилтэт технологийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстойг онцолж байна. Харин АНУ-ын засгийн газар дэлхийн хамтын инновацийг таслан зогсоож, дэлхийн аж үйлдвэрийн сүлжээний тогтвортой байдлыг алдагдуулж байна гэжээ. Америкийн Nvidia- компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Женсен Хуан саяхан хэлэхдээ, Хятадын зах зээл Nvidia-д маш чухал юм, АНУ-аас Хятад руу чип экспортлохыг хориглосон нь "маш харамсалтай байна" гэжээ. “Нью-Йорк Таймс” сонин “АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа Америкийн хүчин чадал, шинийг санаачлах тулгуур хүчнийг сүйрүүлж байна” гэсэн нийтлэл нийтэлжээ.




Сүүлийн жилүүдэд квант технологи зэрэг дэвшилтэт технологийн ололт амжилтаас эхлээд салбарыг гайхшруулсан DeepSeek зэрэг хиймэл оюун ухааны шинэ технологиуд, эрчимтэй хөгжиж буй хүн дүрст роботын үйлдвэрлэл хүртэл Хятадын шинжлэх ухаан технологи тасралтгүй шинэ ахиц дэвшил гаргасаар байна. 2024 онд Хятадын судалгаа, туршилтын бүтээн байгуулалтын нийт санхүүжилт 3 их наяд 600 тэрбум юаниас давж, дэлхийд хоёрдугаарт жагссан бол R&D боловсон хүчний тоо 11 жил дараалан дэлхийд тэргүүлж байна. Саяхан нийтэлсэн "Үндэсний инновацийн индексийн тайлан 2024"-д, Хятад улс 2012 оныхоос 10 байраар ахиж, дэлхийд аравдугаарт орж, сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хамгийн хурдацтай ахиц дэвшил гаргасан орон болсон юм.


Чипсийн салбарт, АНУ-ын зарим хүмүүс үүнийг ашиглан Хятадын хөгжлийг боомилохыг хүссэн ч үр дүн муутай байна. Тоо баримтаас үзвэл, 2024 онд Хятадын нэгдсэн хэлхээний \integrated circuit\ экспорт 159 тэрбум 550 сая ам долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.4 хувиар нэмэгдэж, шинэ дээд амжилт тогтоосон бол экспортын хэмжээ 298 тэрбум 130 сая болж, өмнөх оны мөн үеэс 11.7 хувиар өссөн байна. Энэ нь дэлхийн хагас дамжуулагчийн салбарт Хятадын дуу хоолой аажмаар нэмэгдэж байна гэсэн үг гэж зарим шинжээч онцолжээ.


"Бусдыг хохироогоод өөрт нь ашигтай байж чадахгүй ". АНУ алдаа буруугаа нэн даруй залруулж, олон улсын эдийн засаг, худалдааны дүрэм журмыг дагаж мөрдөн, бусад орны шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх эрхийг хүндэтгэх ёстой. АНУ-тай санал зөрөлдөөнөө яриа хэлцэл, зөвшилцлөөр зөв зохицуулахад Хятад улс бэлэн байгаа ч ганц талын дээрэлхэх үзэлд "үгүй" гэж хатуу хэлэх болно. Өнгөрсөнд Хятадын хөгжлийг хязгаарлаж чадаагүй, цаашид бүр ч чадахгүй." гэв.