Хятадын Худалдааны яам зэрэг зургаан байгууллага саяхан гадаадын хүмүүст зориулсан татварын буцаан олголтын бодлого гаргасныг олон нутгийнхан хэрэгжүүлж эхэллээ. Хятадын Олон Улсын Радио:
"Одоогоор Бээжинд "Худалдан авсан газартаа татварын буцаан олголтоо нэг дор авах" боломжтой гурван цэг ажиллуулж байгаа бөгөөд 16 томоохон худалдааны төвд татварын буцаан олголтын өргөдөл гаргах боломжтой байна.
Гадаадын зорчигчийн худалдан авсан барааны нийт үнэ нь 220 мянган юань хүрэхгүй тохиолдолд зээлийн картаар урьдчилан зөвшөөрөл авах хүсэлт гаргасан л бол татварын буцаан олголтыг газар дээр нь авах боломжтой.
Дараагаар илүү олон худалдааны төвийг хамруулан, бараа бүтээгдэхүүний төрлөө нэмж, үйлчилгээгээ сайжруулах чиглэлээр ажиллана." гэв.
Баасан - 04 сарын 03,
2026
Сэтгэгдэл0