sonin.mn

Тавдугаар сарын 22-ны үдээс БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар утсаар ярив.


Ши Жиньпин энэ үеэр онцлохдоо, "Энэ онд дэлхийн фашизмын эсрэг дайны ялалт, НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орон, бие даасан томоохон орнуудын хувьд Хятад, Франц нь дайны дараах олон улсын дэг журмыг үүсгэн байгуулагч, бүтээн байгуулагч учраас эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, НҮБ-ын эрх мэдэл, статусыг хамтаар хамгаалж, олон улсын худалдааны дүрэм, дэлхийн эдийн засгийн дэг журмыг сахин хамгаалах ёстой юм.Европыг олон туйлт ертөнцийн бие даасан туйл хэмээн үзсээр ирсэн бөгөөд ЕХ-ны стратегийн бие даасан байдлаа бэхжүүлж, олон улсын үйл хэрэгт илүү чухал үүрэг гүйцэтгэхийг Хятад улс дэмждэг бөгөөд дэлхийн сорилтыг даван туулахын тулд ЕХ-той хамтран ажиллахад бэлэн байна." гэсэн бол 


Макрон хэлэхдээ, "Франц-Хятад, Европ-Хятадын харилцаа чухал бөгөөд дэлхийн хэмжээнд чухал ач холбогдолтой. Олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятадтай байх харилцааг дээд хэмжээнд чухалчилж, нэг Хятадын зарчмыг тууштай баримтлах Францын байр суурь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хятад улстай эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны харилцааны сайн сайхан хөгжлийн эрч хүчийг хадгалж, Франц Хятадын харилцааг цаашид хөгжүүлэхэд Франц бэлэн байна." гэжээ.


Хоёр орны төрийн тэргүүн мөн Украины хямрал, Израиль-Палестины мөргөлдөөн, Ираны цөмийн асуудал зэрэг олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо дэлгэрэнгүй солилцсон байна.


Г.Бямба