sonin.mn

Хятадын нисгэгчтэй сансрын инженерийн албаны мэдээлснээр 2025 оны 5-р сарын 22-ны өдрийн 16 цаг 49 минутад "Шэньжөү 20" хөлгийн сансрын нисгэгчид газрын бөмбөрцөг дэх судалгааны ажилтнуудын дэмжлэгтэйгээр задгай сансарт 8 цаг шахам ажиллаж, сансрын хог хаягдлаас хамгаалах төхөөрөмжийг урьдчилан тогтоосон байрлалд суурилуулсны зэрэгцээ сансрын хөлгийн гадар талын тоног төхөөрөмжийг шалгах, шийдвэрлэх ажлуудыг хийж гүйцэтгэжээ.



Сансрын нисгэгч Чэнь Дун, Чэнь Жүнрүй нар үндсэн модуль руу буцаж ирснээр задгай сансар дахь үйл ажиллагаа дуусчээ.


Г.Бямба