sonin.mn

2025 оны 5-р сарын 25-нд БНХАУ-ын Баруун бүсийн олон улсын 20 дахь яармаг Сычуань мужийн Чэндү хотод нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин баярын цахилгаан илгээв.


Ши Жиньпин энэхүү яармаг нь Хятад улсын өндөр түвшний гадаадад нээлттэй бодлогыг улам гүнзгийрүүлж, бүс нутгийн хамтын ажиллагаа, солилцоог өргөжүүлэх, орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоог хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг онцолсон юм. Мөн “Бүс ба Зам” санаачилгыг чанартайгаар хамтран хэрэгжүүлэх, дэлхийтэй хуваалцах шинэ хөгжлийн бүтэц бий болгох чухал тавцан хэмээн тодорхойллоо.


Ши Жиньпин “эв нэгдэлтэй, хамтдаа урагшилбал харилцан ашигтай, хамтын хөгжилд хүрнэ” хэмээн тэмдэглэж, дэлхийн улс орнуудтай нөхөрлөлөө гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэн, олон улсын худалдаа, ханган нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой байлгахад хувь нэмэр оруулахыг уриалжээ.


Энэ удаагийн яармаг нь “Өөрчлөлт шинэчлэлтээр хөдөлгөгч хүчийг нэмэгдүүлж, нээлттэй байдлыг өргөжүүлэх замаар хөгжлийг дэмжих” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Сычуань мужийн ардын захиргаа хариуцан зохион байгуулж байна.