ЕРЕВАН, 2025 оны тавдугаар сарын 26 /TASS/. Хэрэв Үндсэн хуулийн цэц Азербайжан улстай байгуулах энхийн гэрээг дэмжихгүй бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санаачилгыг биечлэн гаргана гэж Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян мэдэгджээ.
"Бид энхийн гэрээг Үндсэн хуулийн цэцэд хүргүүлэх ёстой. Өөр сонголт байхгүй. Хэрэв Үндсэн хуулийн цэц гэрээг Арменийн хууль тогтоомжид нийцэхгүй гэж үзвэл, энхийн хэлэлцээр байгуулах боломжийг алдахгүйн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санаачилга гаргах ёстой гэсэн байр суурьтай байна" гэж тэрбээр “Ереваны яриа хэлэлцээ” олон улсын форумын үеэр хэлсэн байна.
Азербайжантай байгуулах энхийн гэрээний заалтуудыг хоёр тал тохиролцсон бөгөөд баримт бичигт гарын үсэг зурах газар, хугацааг хэлэлцэхэд бэлэн байна гэж Арменийн Гадаад хэргийн яам гуравдугаар сарын 13-нд мэдэгджээ. Харин Азербайжаны Гадаад хэргийн яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Айхан Гажизаде мэдэгдэхдээ, хилийн бүсэд буудалцааныг зогсоох, мөн газар нутгийн асуудлаар Азербайжаны эсрэг нэхэмжлэл гаргах эрхийг хассан заалтыг Арменийн Үндсэн хуульд оруулах зэрэг нөхцөлүүдийг биелүүлсэн тохиолдолд энхийн гэрээ байгуулах боломжтой гэжээ. Азербайжаны тал мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага дахь Минскийн бүлгийг албан ёсоор татан буулгахыг шаардаж байгаа юм. Тус улс энэ бүлгийг хуучирсан бүтэц гэж үзэж байгаа аж.
Арменийн сөрөг хүчний улс төрийн гол хүчнүүд энэхүү гэрээний нөхцөлтэй холбогдуулан мэдэгдэхдээ "Пашиняны дэглэм бууж өгсөн" гэжээ. Уг баримт бичгийн харилцан тохиролцсон хувилбарыг хоёр тал одоогоор нийтлээгүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл4
Украйн шиг нэг сая хүнээ алуулаад хүн амынх нь хагас нь гадаадад дүрвэж амьдарснаас хагас бууж өгөөд энхийн гэрээ байгуулаад улс орноо дайн самуунгүй болгосон нь хамаагүй дээр юм даа.
Монголчууд гэхэд хагас нутгаа орост нөгөө томоохон хэсгийг нь хятадад алдсан ч энхийн гэрээ байгуулаад улс ороноо дажгүйхэн аваад явж болж л байна. Дайн дажингүй хилийн маргаангүй энх тунх амьдрах нь хамгийн чухал билээ
Монголчууд гэхэд хагас нутгаа орост нөгөө томоохон хэсгийг нь хятадад алдсан ч энхийн гэрээ байгуулаад улс ороноо дажгүйхэн аваад явж болж л байна. Дайн дажингүй хилийн маргаангүй энх тунх амьдрах нь хамгийн чухал билээ
Азийг доорд үздэг Оросууд Еврей Армени Грузинүүдийг магтаж өөд татдаг.Цагтаа Оросууд Арменид тусалж Азербайжаны нутгийг дээрэмдэлцэж, үндэстний цэвэрлэгээ явуулсан. Тэглээ гээд Арменичууд төдийгүй Еврей Грузин Прибалт Украйн бүгд Оросуудыг авч хэлэлцдэггүй.