
ПАРИС, 2025 оны тавдугаар сарын 27 /TASS/. Франц, Вьетнам хоёр улс 9 тэрбум еврогийн гэрээ байгуулсан тухай Вьетнамд төрийн айлчлал хийж буй Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон сэтгүүлчдэд мэдэгджээ. Э.Макроны хэлснээр, хоёр улс “агаарын болон төмөр замын салбар зэрэг үндсэндээ бүх чухал салбарыг хамарсан гэрээ” байгуулжээ.
“Хоёр улсын хооронд байгуулсан хэлэлцээрүүд нь батлан хамгаалах, нисэхийн болон эрчим хүчний салбар дахь хоёр талын бат бөх харилцааг илтгэж байна” гэж тэрбээр онцолсон байна.
Франц бол Вьетнамын хувьд Европ дахь тав дахь том худалдааны түнш юм. 2024 онд хоёр орны худалдааны эргэлт 5.42 тэрбум ам.долларт хүрч, 2023 оныхтой харьцуулахад 12.9 хувиар өссөн байна. Тус улс мөн Вьетнамд хөрөнгө оруулж буй 147 улсын дотроос 16-д орж байгаа бөгөөд нийт 3.95 тэрбум ам.долларын хувь нийлүүлсэн хөрөнгө бүхий 700 төсөл хэрэгжүүлж байгаа юм. Үүний сацуу Франц бол Вьетнамд хөгжлийн тусламж үзүүлдэг Европ дахь гол хандивлагч орон юм. Тус улс нийт 16.7 тэрбум еврогийн хөнгөлөлттэй зээлийг Вьетнамд олгосон бөгөөд энэхүү зээлээр дэд бүтэц, хөдөө аж ахуй, ногоон эдийн засаг, санхүүгийн салбар болон технологи дамжуулах чиглэлээр хэрэгжих төслүүдийг санхүүжүүлж чиглэж байгаа юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Cocaine train team-ийн гишүүн Макрон Вьетнамд очоод онгоцноосоо буух үедээ эмээ эхнэртээ мангасдуулжээ, ха ха ха. Галт тэргэнд мансуурч байсан Макрон энэ удаад бас онгоцон дотор мансуурж байгаад гардуулчихвуу? ха ха ха 😆😂🤣 Le Parisien 😆😂🤣 https://youtu.be/9dviddvMIm0?si=BfGpMtby30zzZ_GS
Франц онцгойгийн нисдэг тэрэгний төсөл хэрэгжүүлж байгаа, ураны олборлолт мөн гараанаас хөдөлсөн. Дэлхийн томоохон улс болгонтой манайх ийм маягаар хамтарч ажиллаад байх шаардлагатай.
Халзан Бүргэтэйгээ галзуу Трампад өгихмөар юм
Францын эрх баригчид монголын авилгалжсан эрх баригчдад хахууль өгөөд монголын газар доорх ураныг хямд үнээр авч атомын цахилгаан станцдаа ашиглаж эрчим хүч гарган авч франц улсаа эрчим хүчээр хангаж европын орнуудад эрчим хүч худалдаж ашиг олж, уранаас ялгарсан цацрагт хаягдлаа монголын ураныг нүхэнд булах тийм л зорилготой байгаа юм мэдрэл минь.
Хонгорхон Эмануэль бүсгүй хуучин колонидоо очиж байгаа юмуу !