sonin.mn

2025 оны тавдугаар сарын 26-нд болсон БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн бага хурлыг Мао Нин даргалж, олон улсын сэтгүүлчдийн асуултад хариулжээ.


Японд байгаа Хятадын хулсны баавгайг эх орондоо эргүүлэн авчирчих асуудалтай холбогдуулан Мао Нин хэлэхдээ, “Хятад, Японы хооронд урт хугацаанд хулсны баавгайг тэжээн үржүүлэх, шинжлэх ухааны судалгаа хийх, техникийн солилцоо явуулах, олон нийтийн боловсролын салбарт хамтран ажиллаж, эерэг үр дүнд хүрсэн. Хятад, Японы хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Японд байгаа хулсны баавгай “Лянбин” болон түүний гурван бамбаруушийг 2025 оны зургадугаар сард эх орондоо буцаан авчирахаар тохиролцсон. Японы тал “Лянбин” болон түүний бамбаруушуудыг урт хугацаанд сэтгэл гарган асарч, хамгаалсанд Хятадын тал чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Мөн Японы найзуудыг Хятадад ирж, эргэн уулзахыг урьж байна” гэсэн байна.


Г.Бямба