Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас мэдээлснээр, 2025 оны эхний дөрвөн сард харилцаа холбооны салбарын нийт орлого 598.5 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1%-иар өссөн байна. Энэ хугацаанд гар утасны дата хэрэглээ эрчимтэй нэмэгдэж, 5G болон гигабитын оптик сүлжээ зэрэг мэдээллийн дэд бүтцийн бүтээн байгуулалт амжилттай урагшилжээ.
Харилцаа холбооны салбарын гол гурван компанид бүртгэлтэй өргөн зурвасын хэрэглэгчдийн тоо 680 саяд хүрсэн бөгөөд үүнээс 1000Mbps буюу түүнээс дээш хурдтай интернетийн өргөн зурвасын хэрэглэгчид 220 сая буюу нийт хэрэглэгчдийн 32.4%-ийг эзэлж байна. Гар утасны хэрэглэгчдийн тоо тогтвортой өсөж, 5G хэрэглэгчдийн тоо 1.081 тэрбумд хүрсэн нь нийт гар утасны хэрэглэгчдийн ойролцоогоор 60%-ийг бүрдүүлж байна.
Үүнтэй зэрэгцэн, энэ оны эхний дөрвөн сард гар утасны дата хэрэглээ өнгөрсөн оны мөн үеэс 15.6%-иар өссөн бөгөөд 5G сүлжээний бүтээн байгуулалт амжилттай хэрэгжиж байна.
Баасан - 04 сарын 03,
2026
Сэтгэгдэл0