
2025 оны 5-р сарын 28-нд Хятадын Чэндү хотод Олон Улсын Биет Бус Соёлын Өвийн 9-р наадам нээлтээ хийлээ.
“Харилцан солилцоог нэмэгдүүлж, уламжлалыг хадгалан, сайн сайхан амьдралыг бүтээцгээе” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү наадам дэлхийн 60 гаруй улс, бүс нутгийн 600 орчим биет бус соёлын өвийн төслийг танилцуулна. Мөн Хятадын биет бус соёлын өвийг өвлөн уламжлагч 400 гаруй төлөөлөгчийг урьжээ.
Чэндүгийн Олон Улсын Биет Бус Соёлын Өвийн 9-р наадам 2025 оны 6-р сарын 3 хүртэл үргэлжлэх ажээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0