sonin.mn

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Беларусь болон ОХУ-ын аль алиных нь хэрэгцээг хангахуйц хэмжээний төмс тариалах хэрэгтэй гэж мэдэгджээ. 

Тэрбээр "Энэ талаар олон удаа ярьж байна.


Ялангуяа ОХУ-ын ерөнхийлөгчтэй утсаар ярих үед тэрбээр төмсний талаар хошигносон. Гэхдээ бидний хувьд энэ бол маш ноцтой асуудал.


Мэдээж бид төмс тариалж чадна. Бидэнд ч, Орост ч хангалттай хэмжээний төмс хэрэгтэй. Бид Орос ах дүү нартаа туслах ёстой" гэсэн байна.

Өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин төмсний хомсдолын талаар Беларусийн Ерөнхийлөгчтэй утсаар ярьснаа мэдэгдсэн бөгөөд Лукашенкогийн хэлснээр “Тэд Орост бүх төмсөө аль хэдийн зарсан” учраас тус хоёр улсад хомсдол үүссэн гэж тайлбарлажээ.  


Эх сурвалж: gazeta.ru


Ж.Бат