
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 2 /TASS/. Оросын цэргийн объектууд руу дроноор довтлох ажиллагаанд бэлтгэхтэй холбоотой тагнуулын мэдээллийг АНУ-ын Засаг захиргаа Украины талд өгөөгүй гэж CBS телевизийн Цагаан ордны сурвалжлагч Женнифер Жейкобс өөрийн эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ.
“Засгийн газар дахь эх сурвалжуудын мэдээлснээр “Аалзны тор” ажиллагаанд зориулж АНУ-аас Зеленский болон түүний багт тагнуулын мэдээлэл өгөөгүй. Украины тал энэ ажиллагаанд шаардлагатай мэдээллийг өөрсдөө цуглуулсан” гэж тэрбээр Х сүлжээнд бичсэн байна.
Украины тал Оросын цэргийн нисэх онгоцны буудлууд руу дайралт хийхээр бэлтгэж байгаа талаар АНУ-ын засаг захиргаа мэдээлэлгүй байсан гэж тэрбээр өмнө нь мөн өөрийн эх сурвалжуудаас эш татан мэдээлж байжээ.
CBS-ийн сурвалжлагчийн мэдээлэлд тайлбар өгөх тухай ТАСС агентлагийн хүсэлтэд Цагаан ордны зүгээс одоогоор хариу өгөөгүй байна.
ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас мэдээлснээр, Украины тал ням гарагт буюу өчигдөр Оросын таван бүс нутаг дахь цэргийн нисэх онгоцны буудлуудад FPV дрон ашиглан хэд хэдэн террорист үйл ажиллагаа явуулсан бөгөөд уг халдлагын үеэр цэргийн алба хаагчид, энгийн иргэдийн амь нас хохироогүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
ОРОСУУД ЫГ ХАШРААГААД ӨГ. МУРМАНСКТ ЦӨМИЙН ХӨДӨЛГҮҮРТ 2Ш ШУМБАГЧЫГ ШАТААСАН БАЙНА.БРАВО УКРАЙНА.
Америкуудад хэлбэл хошного трамп бөгспутинд дамжуулнашдээ,,,,үүнийгээ украинчууд сайн мэдэж байгаашдээ,,,
орос энэ украйныг хурдан довтолж эзлэн авч дэлхийд нэг фашист улсгүй болгож гарч илэрсэн фашист улс болгоныг устгах дэлхий нийтийн өмнө үүрэг хүлээж энх тайвныг хурдан сахиулах хэрэгтэй байна украйн бол энэ дэлхийд илүүдсэн улс дэлхийн улс төр эдийн засаг их хямарч байна фашизм нацизм зарим герман үзэл суртал гэгч дэлхийд танигдлаа
Орос тэгж чадахгүй нэр хүндээ үнэхээр алдаж бна оо.
Эмээ уу,,,дебиль ээ,,,,