sonin.mn

Зургадугаар сарын 4-ний үдээс өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нар Бээжингийн Жүн Нань Хайд уулзжээ.


Ши Жиньпин Лукашенког ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд нь дахин баяр хүргээд, Хятад, Беларусь бол жинхэнэ сайн найз, сайн түнш юм. Хоёр тал үргэлж бие биедээ чин үнэнч, итгэл найдвартай харилцаж ирсэн. Хоёр орны уламжлалт найрамдал цаг хугацааны шалгалтыг даван туулж, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэн, олон салбарын хамтын ажиллагаа бүх талаар ахиц дэвшил гаргасаар байна гэжээ. Тэрээр мөн Хятад Беларусийн харилцааг стратегийн өндөрлөг, алс хэтийн үүднээс харж үзсээр ирсэн бөгөөд Беларусьтай хамтаар хоёр талын харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой, урт хугацаанд хөгжүүлэхэд Хятад улс бэлэн байна. Хоёр тал НҮБ, ШХАБ зэрэг олон талт хүрээн дэх зохицуулалт, хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлж, ноёрхогч, дээрэлхэх үзлийг хамтдаа эсэргүүцэн, олон улсын шударга ёсыг хамгаалах ёстой гэв.


Лукашенко хэлэхдээ, би Хятадад 15 дахь удаагаа айлчилж байна, айлчлал бүрд Хятадын гүн зузаан найрамдлыг чин сэтгэлээсээ мэдэрдэг. Беларусьт урт хугацааны хүчтэй дэмжлэг туслалцаа үзүүлсэн Хятад улсад талархаж байна. Хятадад өндөр итгэл хүлээлгэж, Хятадтай харилцаагаа гуйвшгүй хөгжүүлж, хамтын ажиллагаагаа идэвхтэй ахиулах болно. Түүнчлэн олон улсын үйл хэрэгт Хятад улс олон талт үзлийг тууштай баримталж, ганц талт үзэл, хориг арга хэмжээг эсэргүүцэж, дэлхий дахинд үлгэр жишээ үзүүлж байна. Беларусийн тал энэ бүхнийг гайхан биширч байгаа бөгөөд Хятад улстай хамт олон улсын шударга ёсыг хамгаалахад бэлэн байна гэжээ.


Г.Бямба