
Зургадугаар сарын 5-ны орой БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар утсаар ярив.
Ши Жиньпин хэлэхдээ, "Хятад, Америкийн харилцааны энэ том хөлөг онгоцны чиглэлийг зөв залахын тулд бид жолоогоо сайн барьж, чиглэлээ сайхан тогтоох шаардлагатай. Ялангуяа янз бүрийн саад тотгорыг арилгах нь маш чухал. Америкийн санаачилсны дагуу хоёр орны худалдаа эдийн засгийн удирдагч Женевт хэлэлцээ хийж, яриа хэлэлцээ зөвшилцлөөр худалдаа эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх чухал алхам хийж, хоёр орны олон салбарынхан болон олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг талархлыг хүлээсэн. Ингэснээр яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа нь цорын ганц зөв сонголт гэдгийг харуулсан. Хоёр тал худалдаа эдийн засгийн зөвшилцлийн одоогийн механизмыг сайтар ашиглаж, эрх тэгш байр сууриар бие биенийхээ анхаарал хандуулж буй асуудлыг хүндэтгэн, хамт хожих үр дүнд хүрэхийг хичээх ёстой. Энэ асуудлаар Хятад улс чин үнэнч сэтгэлтэй буйн зэрэгцээ зарчмаа баримталсаар байна. Хятад хүмүүс үгэндээ сууж, хийснээ бүтээхийг эрхэмлэдэг. Нийтлэг ойлголтод хүрсэн учраас хоёр тал түүнийгээ сахин мөрдөх ёстой. Женев дэх хэлэлцээний дараа Хятад улс гэрээгээ үнэн шударгаар хэрэгжүүлсэн.
Америк бодит байдлаас үнэнийг харах байр сууриар үр дүнг үнэлж, Хятад улсад чиглүүлсэн сөрөг бодлогуудаа цуцлах ёстой. Хоёр тал гадаад харилцаа, худалдаа эдийн засаг, цэрэг арми, хууль хэрэгжилт зэрэг салбаруудын солилцоогоо болон нийтлэг ойлголтоо нэмэгдүүлэн, буруу ойлголтыг багасган, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой.
Тайваний асуудлыг Америк болгоомжтой шийдвэрлэж, “Тайванийг тусгаар тогтнуулах” гэсэн хагалан бутаргах туйлын цөөн хүчин Хятад Америк хоёр орныг мөргөлдөн сөргөлдсөн аюултай байдалд оруулахаас зайлсхийх ёстой" гэжээ.
Д. Трамп хэлэхдээ, "Ши Жиньпин даргыг маш хүндэтгэдэг, Америк, Хятадын харилцаа маш чухал. Хятадын эдийн засаг эрчтэй хөгжлөө хадгалахыг Америк сайшаана. Америк, Хятад хамтран олон сайхан зүйлийг хийж бүтээх боломжтой. Америк үргэлжлүүлэн "Нэг Хятад"-ын бодлого баримтална. Хоёр орны Женев дэх худалдаа эдийн засгийн хэлэлцээ маш амжилттай болж, сайн гэрээ тохиролцсон. Хятад улстай хамтран чармайж гэрээг хэрэгжүүлэхэд Америк бэлэн байна. Хятадын сурагчид Америкт ирж суралцахыг Америк сайшаана" гэжээ.
Д.Трампыг Хятад улсад дахин айлчлахыг Ши Жиньпин урьсан бөгөөд Д.Трамп чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Хоёр тал Женев дэх нийтлэг ойлголтыг үргэлжлүүлэн сайтар хэрэгжүүлж, дараагийн шатны хэлэлцээг аль болох хурдан хийхийг хоёр төрийн тэргүүн хүлээн зөвшөөрсөн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл2
Хятадын эргэн тойронд Оросыг дагаж байгаад түлхсэн зүүн Туркестан гэж улс байсан одоо байхгүй! Английг дагасан Төвд гэж улс гэж байсан одоо байхгүй! бас Английг дагасан Хонконг гэж улс байсан одоо байхгүй! Португалийг дагасан Макао гэж улс байсан одоо байхгүй! Японыг дагасан Манж-Го гэж улс байсан одоо байхгүй! Америкийг дагасан Тайвань гэж улс байсан одоо байхгүй! Ганцхан Оросыг дагасандаа зөвдсөн Тусгаар Тогтносон Монгол гэж улс байгаа.
Орос Хятад хоёр хзүү сээрээрээ их нийлээд ирвэл Монгол мөдхөн будаа болно шүү !!!