.jpeg)
НАТО-гийн орнууд ирэх дөрвөн жилийн дотор Оросоос ирж болзошгүй халдлагад бэлэн байх ёстой гэж Германы Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Карстен Бройер мэдэгджээ.
Түүний хэлснээр Орос улс жил бүр 1500 орчим байлдааны танк үйлдвэрлэж байгаа бөгөөд "бүх танкийг Украины дайнд явуулдаггүй, тэдний заримыг агуулахад хадгалж эсвэл үргэлж барууны эсрэг чиглэсэн шинэ цэргийн ангиудад хуваарилж байна" гэж Бройер тэмдэглэсэн байна.
Түүнчлэн Орос улс 2024 онд дөрвөн сая орчим 152 мм-ийн их бууны сум үйлдвэрлэсэн бөгөөд тэд бүгдээрээ Украин дахь байлдааны ажиллагаанд зориулагдаагүй гэжээ. Бройерийн хэлснээр, эдгээр нөөцийг Балтийн орнуудын эсрэг түрэмгийлэл үйлдэх зорилгоор бүтээж байгаа аж.
"Орос улс 2029 онд довтлоход бэлдэж байж магадгүй гэж шинжээчид тооцоолж байна. Тиймээс бид одооноос эхлэн бэлэн байх ёстой. Ийм зүйл эрт гарахгүй гэх баталгаа бий юу гэвэл үгүй. Тийм учраас бид өнөөдөр батлан хамгаалахад бэлэн байх ёстой" гэж генерал онцолсон байна.
Бройер Польш, Литва, Орос, Беларусийн хил дээрх Сувалкийн коридорыг түрэмгийлэлд өртөх хамгийн эмзэг цэгүүдийн нэг гэж нэрлэжээ. "Балтийн орнууд онцгой эмзэг байдаг. Тэнд байхдаа би үүнийг мэдэрдэг. Эстоничууд өөрсдийн нөхцөл байдлыг аль хэдийн халууныг мэдэрч, галыг харж, утаагаар амьсгалсан хүнтэй харьцуулдаг. Германд бид зөвхөн тэнгэрийн хаяанд байгаа бүдэгхэн утааг л хардаг" гэж тэр нэмж хэлсэн байна.
Мөн Орос Украины дайныг НАТО-той хийж буй томоохон мөргөлдөөний нэг хэсэг гэж үзэж, эвслийн хамгаалалтын шугамыг идэвхтэй туршиж байгааг генерал тэмдэглэжээ.
Ийм үйлдлийн жишээ болгон тэрбээр Балтийн тэнгис дэх усан доорхи кабель шугамд хийсэн халдлага, нийтийн тээвэрт хийсэн кибер халдлага, Германы чухал дэд бүтцийн ойролцоо дрон ашиглах зэрэг үйлдлүүдийг дурьдсан байна. Бройер НАТО-гийн холбоотнуудад хандан батлан хамгаалах хүчин чадлаа яаралтай нэмэгдүүлэхийг уриалсан бөгөөд мөн "Бид одоо өөрсдийгөө үр дүнтэй хамгаалах, урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэхийн тулд илүү их нөөц, хүчин чармайлт гарган ажиллах ёстой" гэжээ.
Ж.Бат
Эх сурвалж: antikor.com.ua
Сэтгэгдэл11
за үхсэн орос украйндаа алуулж байж сэрүүн зүүдэл
Еврофашист өлөгчин Урсула чинь Оросууд довтолж магадгүй гэж үлгэр зохиогоод Европын улсуудаас жил бүр 800 тэрбум евро татварлаж авна гэж зарлигдсан байгаа шүү! Хиймэл айдас бий болгож байгаад мөнгийг нь суйлдаг нео-либериал арга, ха ха ха
Хөөрхий НАТО-гийнхан айсандаа хий юм хардаг болчихож ккк
Орос одоо Европруу дайрая гэхэд |хичнээн хүсэл байвч| боломж нь үнэхээр бага болсон шүү дээ. Оросын Эдийн Засаг яг ямар байгааг маш их нууцалдаг болохоор ямар байгааг нь мэдэх арга алга. Нэг их сайнгүйгээр барахгүй их хүнд, бүр аймшигтай юмны ангал дээр унах гээд ч байж мэдэхээр байгаа.Путин өөрөө болохоор маш их хүсэж байгаа нь ойлгомжтой л доо, гэхдээ 500 сая хүн амтай, дүрвэгсэд цагаа тулбал Европыг хамгаалаад цэрэг болоод оростой байлдахад бэлэн, дээр нь АНУ бүх талаар оролцох дайнд сайнаа үзэхгүй л боловуу
Үхэж далд орсон ч багадах шээс хийлгэж байхдаа цагаан хөөс нь цахараад хүний гудас дэвсгэр болоод чарлаж тавиад чам шиг шээс гарч хэл яриа гэж гай тарихаар болж шүү үхээрэй хэрээны хоолоо
Галзуу Путин өшөө авах.хүсэлтэй. Орос дэлхий 3р дайн гаргах магадлал их байна.ВАНГА.хэлсэн гэдэг!!!
Кк. Европын хэнз давжаа, дутуу төрсөн хэдэн юмнууд Оросоос хамгаалах нэртэй Орос руу дайрах арга эв нь юу бн?! гэж мөрөөдсөөр л... !! Ккк. Тийм сайхан цаг ч ирэхээсээ өнгөрсөн байх аа!? Одоогийн Орос чинь тэр цагийн Монголын Эзэнт Гүрний залгамжлагч болчихсон!! Оросын зөвшөөрөлгүйгээр Европд ганц ч нохой гуцаж болохгүй цаг ирж бн!!
Ukraine orovdood baichiin , ene dainiig turgen yaaj zogsooch be!
Баруун ру Орос дайрахгүй ! Харин их аальгүйтээд байвал цөмийн зэвсэгийн амт үзүүлнэ !
Барууны фашистууд НАТО-г дорно зүг 1 см ч ахиулахгүй гэж амлачихаад, амласнаа зөрчин Оросын хил рүү тулж ирээд Украйныг авах гэж санаархаж байгаад намалдагаа нээлгэж байна дебилээ!
Буу зэвсэгээ бэлд. Дайн дажинтай цаг тул.