.jpeg)
БНХАУ болон АНУ-ын удирдагчид зургадугаар сарын 5-нд утсаар ярьж, мөн өнгөрсөн сард Женевт болсон хэлэлцээгээр хүрсэн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх талаар зарчмын хувьд санал нэгдсэн гэж Хятадын Худалдааны яамны дэд сайд бөгөөд олон улсын худалдааны төлөөлөгч Ли Чэнган мягмар гарагт мэдэгдэв.
Тэрбээр Хятад-АНУ-ын эдийн засаг, худалдааны зөвлөлдөх механизмын анхны уулзалт Лондонд болсны дараа хэвлэлийн бага хурал дээр энэ талаар мэдээлэл өгсөн аж.
Хятад, АНУ-ын төлөөлөгчид даваа, мягмар гарагт эдийн засаг, худалдааны асуудлаар “мэргэжлийн, ухаалаг, гүнзгий, илэн далангүй” хэлэлцээ хийсэн гэж Ли Чэнган онцлов.
Лондонгийн уулзалтаар гарсан ахиц дэвшил нь Хятад, АНУ-ын хоорондын итгэлцлийг бэхжүүлж, хоёр улсын эдийн засаг, худалдааны харилцааг тогтвортой, эрүүл хөгжүүлэхэд тус дөхөм болно гэж Ли Чэнган найдаж буйгаа илэрхийлээ. Түүнчлэн, энэхүү уулзалт дэлхийн эдийн засгийн өсөлтөд эерэг хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэж тэрбээр хэлсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл1
Цагтаа дэлхийн жандарм байсан АНУ ингэтлээ доошоо орж балрах гэж.