sonin.mn

6-р сарын 12-нд Хятадын зам тээврийн яамнаас “2024 оны зам тээврийн салбарын хөгжлийн статистикийн эмхэтгэл”-ийг нийтэлжээ. 2024 онд Хятад улс тээврийн салбарт 3.8 их наяд юанийн үндсэн хөрөнгө оруулалт хийж, өндөр түвшнээ хэвээр хадгалжээ. Үндэсний гурван хэмжээст тээврийн сүлжээний зам нь 260 мянган километрийг давж, гүйцэтгэл нь 90 орчим хувьтай явагджээ.


Уг тайланд тэмдэглэхдээ, өнгөрсөн онд Хятадын зам тээврийн сүлжээ улам тэлжээ. 2457 километр өндөр хурдны төмөр замын шинэ шугамыг ашиглалтад оруулж, үндэсний хэмжээнд мужуудын гуравны нэгээс илүү нь бүх хотыг холбосон өндөр хурдны галт тэрэгний замтай болж, хурдны замын миль 7032 километрээр нэмэгдсэн бол мужуудын гуравны хоёроос илүү нь бүх хошуу хооронд өндөр хурдны замаар холбогдож, агаарын тээврийн үйлчилгээ нь мужийн зэрэглэлийн захиргааны нэгжийн 92.6 хувь, хүн амын 91.2 хувийг хамарч, буухиа үйлчилгээний сүлжээний тоо 23300-аар нэмэгджээ.


Үүнээс гадна, Хятадын хөдөө тосгоны зам барилгын ажилд оруулсан хөрөнгө оруулалт 8 жил дараалан 400 тэрбум юаниас давж, шинээр баригдсан эсвэл шинэчилсэн хөдөө тосгоны замын нийт урт 164,100 километрт хүрсэн байна.

Тайланд мөн тэмдэглэхдээ, 2024 онд Хятад улсын тээврийн үйлчилгээний систем өдрөөс өдөр боловсронгуй болж, давхацсан тоогоор 64.6 тэрбум хүн бүс дамнан шилжин явсан бөгөөд нийгэм, эдийн засгийн чиглэлээр арилжааны тээврийн нийт хэмжээ 56.9 тэрбум тоннд хүрчээ.

2024 онд Хятадын хүн ардын бүс нутаг дамнасан өдөр тутмын дундаж урсгал 180 саяд хүрсэн бөгөөд энэ нь 2023 оныхоос 5.4 хувиар өсжээ.