"Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтын жишиг бүсийн хувьд Хятад болон Төв Азийн бүс нутгийн эдийн засаг худалдааны харилцаа тасралтгүй гүнзгийрч, худалдааны цар хүрээ ч улмаар өргөжиж байна.
Тус улсын Гаалийн статистикийн мэдээгээр, Хятад улсаас Төв Азийн таван оронд хийсэн импорт экспорт 2013 онд 312 тэрбум 400 сая юань байсан бол 2024 онд 674 тэрбум 150 сая юаньд хүрч, 116% -иар нэмэгдсэн буюу жилийн дундаж өсөлт 7.3% хувиар, Хятадын импортын жилийн дундаж өсөлтөөс 2.3 нэгжээр их байна. Энэ оны эхний таван сард Хятад улсаас Төв Азийн таван оронд хийсэн импорт экспортын хэмжээ 286 тэрбум 420 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.4%-иар нэмэгдэж, цар хүрээгээр ч мөн үеийн түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна.
Үүний дотор экспорт 188 тэрбум 180 сая юань болж, 5.6%-иар нэмэгдсэн; импорт 98 тэрбум 240 сая юань болж, 21%-иар өссөн байна.
Хятад улс Төв Азитай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийг идэвхтэй судалж байгаа бөгөөд Төв Азийн ногоон, өндөр чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн Хятадын зах зээлд өргөнөөр нийлүүлж байна. Энэ оны эхний таван сард Хятад улс Төв Азийн таван орноос 4 тэрбум 360 сая юанийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортолсон нь 26.9 хувиар нэмэгдсэн бол үүний дотор Казахстанаас маалингын үрийн импорт 202.1%, Узбекистанаас үзэм 153.7%, Киргизээс зөгийн бал 10.9 дахинаар тус тус нэмэгджээ.
Пүрэв - 04 сарын 02,
2026
Сэтгэгдэл0