sonin.mn

Зургадугаар сарын 14-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчитай утсаар ярив.



Арагчи бүс нутгийн сүүлийн үеийн байдлын талаар товч танилцуулаад, саяхан Израилийн Иран руу халдлага үйлдэж, Ираны цэргийн албан хаагчид болон энгийн иргэдийг хохироож, ялангуяа Ираны цөмийн байгууламжид халдлага үйлдсэн нь олон улсын хуулийг ноцтой зөрчсөн. Израилийн цэргийн ажиллагаа нь маш аюултай бөгөөд бүс нутгийг бүхэлд нь дайны байдалд хүргэж болзошгүй юм. Олон улсын хамтын нийгэмлэг Израилийг цэргийн ажиллагаагаа зогсоохыг шаардана гэж найдаж байна. Хятад улс Ираны байр суурийг тууштай ойлгон дэмжиж байгаад талархаж байна, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг ахиулахад Хятад улс илүү чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна гэжээ.


Ван И хэлэхдээ, Израиль Иран руу дайрсны дараа Хятад улс юуны өмнө байр сууриа илэрхийлсэн. Израиль Ираны бүрэн эрх, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчиж буйг Хятад улс хатуу зэмлэн буруушааж байна. Ираны албаны хүмүүс руу дайрч, энгийн номхон иргэдийн амь насыг хохироосон явдлыг эрс эсэргүүцэж, Иран улс үндэсний бүрэн эрхээ хамгаалж, хууль ёсны эрх ашиг, ард түмнийхээ аюулгүй байдлыг хамгаалахыг дэмжиж байна. Израильд нөлөө бүхий улс орнуудыг энх тайвныг сэргээх талаар тодорхой хүчин чармайлт гаргахыг уриалж байна гэжээ.



Мөн өдөр Гадаад харилцааны сайд Ван И Израилийн Гадаад хэргийн сайд Гидеон Саартай утсаар ярив.


Саар Израилийн өнөөгийн нөхцөл байдал, Израилийн байр сууриа илэрхийлснийг сонссоны дараа Ван И хэлэхдээ, Хятад улс олон улсын аливаа маргааныг яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг байнга дэмжиж, хүч хэрэглэж, хориг арга хэмжээ авахыг эсэргүүцсээр ирсэн. Израиль Иран руу хүч хэрэглэн дайрч, олон улсын хуулийг зөрчиж буйг Хятад улс эрс эсэргүүцэж байна. Ялангуяа олон улсын хамтын нийгэмлэг Ираны цөмийн асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэхийг эрэлхийлсээр байгаа энэ үед ийм үйлдэл хийхийг хүлээн зөвшөөрөхгүй. Израиль, Иран хоёр бол Ойрхи Дорнодын чухал орон бөгөөд Израиль, Иран хоёр орны харилцаа Ойрхи Дорнодын дайны ерөнхий байдалд нөлөөлж байна. Өнөөгийн тулгамдсан асуудал бол мөргөлдөөнийг шат өгсүүлэхгүй байж, бүс нутгийг илүү их үймээн самуун руу оруулахгүйн тулд яаралтай арга хэмжээ авч, асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх замдаа эргэн орох нь нэн тэргүүний зорилт юм. Энэ нь мөн олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг зөвшилцөл юм гэжээ.