sonin.mn

Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас хааж, буулгаж, гуравдугаар сараас гүүрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Харин шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд ашиглалтад оруулах юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодрууллаа.


Тэрбээр “Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил дуусах шатандаа орсон. Шинэ гүүр нь нийт найман ширхэг дам нуруутай бөгөөд дээд бүтээцийн есөн алгаслын бэхэлгээний ажил өнөөдөр дуусна. Алгаслын тэгшилгээний үе дууссаны дараагаар гүүрний хучилт болон хоёр талын дөхөх замын хучилтыг хийнэ. Мөн явган хүний зам, гэрэлтүүлэг болон гадна талын хайсыг байрлуулах ажил хийгдэх бөгөөд гүүрний авто замын хөдөлгөөнийг энэ сарын 30-ны өдөр нээхээр төлөвлөж байна” гэв.