sonin.mn

6-р сарын 16-нд Хятад улс 5-р сарийн үндэсний эдийн засгийн үйл ажиллагааны тайланг албан ёсоор гаргалаа.

Тоо бүртгэлд харуулснаар, 5-р сард Хятадын өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 4 их наяд 132 тэрбум 600 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.4%-иар өссөн бол жилд 200 сая юаниас дээших орлоготой аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс 5.8%-иар өсжээ. Барааны импорт экспортын нийт хэмжээ 3 их наяд 809 тэрбум 800 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.7%-иар өссөн бол экспорт 2 их наяд 276 тэрбум 700 сая юаньд хүрч, 6.3%-иар өссөн байна.

АНУ-ын тарифын саад бэрхшээл зэрэг ноцтой сорилтуудтай тулгарч буй үеэр, Хятадын эдийн засаг төсөөлж байснаас давсан өсөлттэй хэвээр байгаа нь тийм ч амар зүйл биш гэж “Уолл Стрит” сэтгүүл зэрэг гадаадын хэвлэл мэдээллийнхэн үзэж байна.


Хятадын эдийн засгийн энэхүү тайланг сайтар ажиглавал олон онцлог зүйл харагдаж байна.




Улс орны эдийн засгийн үйл ажиллагаа тогтвортой байх эсэх нь үйлдвэрлэл, эрэлтийн үзүүлэлтийн өөрчлөлтөөс гадна хөдөлмөр эрхлэлт, үнэ ханшнаас ихээхэн хамааралтай. Гол үзүүлэлтүүдийн үүднээс авч үзвэл, Хятадын үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн индекс болон өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 1-р сараас 5-р сар хүртэл өмнөх оны мөн үеийнхээс 5.9%, өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 5%-иар тус тус өсч, эхний улирлаас илүү хурдацтай болсон юм. Жилийн орлого нь 200 сая юаниас дээш аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн нэмүү өртөг нь 6.3%-иар илүү хурдацтай өссөн байна. Мөн 5-р сард бүх Хятадын хэмжээнд хот суурин газрын ажилгүйдлийн түвшин 5% байсан нь өмнөх сараас буурсан бол хэрэглээний үнийн индексийн үндсэн өсөлт өмнөх сарынхаас их байсан нь зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн харилцаа үндсэндээ тогтвортой байгааг харуулж байна.



Үүний зэрэгцээ, 5-р сард, Хятадын жилийн орлого нь 200 сая юаниас дээших тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарын нэмүү өртөг 9%-иар нэмэгдэж, аж үйлдвэрийн үйлдвэрлэлд 54.3%-иар хувь нэмэр оруулсан; цахилгаан машин, нарны зайны үйлдвэрлэл 31.7% ба 27.8%-аар тус тус нэмэгдэж, өндөр өсөлтийн хурдыг хадгалсан байна.

Тавдугаар сард дарамт шахалттай тулгарсан нөхцөл байдалд Хятадын гадаад худалдаа үргэлжлэн өссөөр байгаа нь эдийн засгийн “тэсвэртэй байдлыг” дахин харуулсан гэдгийг дурдах нь зүйтэй. Худалдааны түншүүдийн хувьд, АНУ-тай хийх худалдаа буурсан хэдий ч АСЕАН болон "Бүс ба Зам"-ын орнууд руу хийх импорт, экспорт үргэлжлэн өссөн байна; Экспортын үүднээс үзвэл, эхний таван сард Хятадын өндөр технологийн цахилгаан механик бүтээгдэхүүн экспортын өсөлтийн чухал цэг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.3%-иар өссөн байна.




Нэг талт үзэл, худалдааны ивээх үзлээс үүдэн эдийн засгийн томоохон байгууллагууд 2025 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн хүлээлтийг бууруулж, гадаад орчны ээдрээтэй, хүнд нөхцөлд байгаа Хятад улс эдийн засгийн ийм үр дүнд хэрхэн хүрсэн бэ?


Гаднын байдлаас харвал, 5-р сард Хятад Америкийн Женевийн эдийн засаг худалдааны хэлэлцээ ихээхэн ахиц гаргаж, чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Энэ нь Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцааг сайжруулж, дэлхийн эдийн засгийн хөгжилд тустай юм. Дотоод өнцгөөс харахад Хятадын эдийн засгийн үндэс суурь сайн, зах зээл өргөн, нөөц хүчин их байна. Гадаад эрэлт хумигдах үед дотооддоо борлуулах аргаар дотоодын зах зээлийн боломжийг дайчилжээ. Үүний зэрэгцээ, Хятадын шинжлэх ухаан, технологийн хүчин чадал тасралтгүй дээшилсээр байж, олон салбар өөрчлөлт шинэчлэлтээ түргэтгэж, иж бүрэн өрсөлдөх чадвар улмаар нэмэгдэж, Хятадын эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг ахиулжээ.

Үүнээс гадна, бодлогын хүчин зүйлүүд ч чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш Хятадын засгийн газар өсөлтийг тогтворжуулахын тулд макро эдийн засгийн багц бодлогыг хэрэгжүүлсэн юм. Энэ онд эхлүүлсэн хэрэглээг нэмэгдүүлэх тусгай арга хэмжээ нь дотоодын эрэлт хэрэгцээ, үйлдвэрлэлийн өсөлтөд ихээхэн дэмжлэг үзүүлжээ.