Скүүтэр, мопедоос үүдэлтэй зам тээврийн ослын дуудлага эрс нэмэгдсэн бөгөөд манай улсын хэрэглээнд нэвтэрснээс хойш 1000 орчим ослын дуудлага бүртгэгдэж, 300 орчим хүн гэмтэж, бэртжээ. Гэмтэж бэртсэн иргэдийн 67 хувь нь эрэгтэй бөгөөд 39 хувь нь 10-19 насныхан эзэлж байна. Иймд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр мопед, скүүтэрийн түрээсийн үйлчилгээ үзүүлж буй “Eco bike”, “Таbо” компаниудын төлөөлөл болон Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтаар гудамж талбайд эмх замбараагүй тавигдсан мопед, скүүтэрийг тодорхой таних тэмдэг бүхий зогсоолтой болгох, хүний хөдөлгөөн ихтэй бүсүүдэд скүүтэрийн хурдыг цагт 8-10 км-ээс дээш хурдлахгүй байх тохиргоог хийх боломжтой эсэхийг судлахыг үүрэгдлээ. Уг ажлыг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярт даалган аж ахуй нэгжүүдийн саналыг тусгаж, нэгдсэн саналаа ирэх долоо хоногийн лхагва гарагт танилцуулахыг даалгалаа.
НИТХ-ын дарга А.Баяр “Монголд анх мопед, скүүтэрийн хэрэглээ орж ирэхэд дүүргүүд манайд байршуулаад өгөөч гэж хүсэлт гаргадаг байсан. Одоо харин хэзээ, хаанаас скүүтэртэй хүн гарч ирээд миний хүүхдийг, аав, ээжийг, намайг мөргөчих бол гэсэн айдастай боллоо. Скүүтэрт мөргүүлээд маш хүнд гэмтээд насан туршдаа босож ирэхээргүй болсон хүн ч олон байна. Явган хүний зам дээр замбараагүй тавигдсан мопед, скүүтэрээс болж хүүхдийн тэрэгтэй, харааны бэрхшээлтэй иргэд явах нөхцөл алга. Тиймээс бид энэ асуудлыг цэгцлэхдээ нэг талын шийдвэр гарахаас илүүтэйгээр аж ахуй нэгжүүдийнхээ саналыг авч, нэгдсэн шийдвэрт хүрч хамтарч ажиллана” гэв.
Тээврийн цагдаагийн албанаас зөвхөн “Jet”, “Таbо” компанийн мопед, скүүтэрийг өдөрт дунджаар 18.000 орчим хүн түрээсээр ашигладаг бөгөөд сүүлийн жилүүдэд хэрэглээ эрс өсөж байгааг онцоллоо.
Мягмар - 12 сарын 16,
2025

Сэтгэгдэл15
зөв шүү, Баяр даргаа, наад асуудлаа хурдан шийдээрэй, амжилт хүсье? скүүтэрээс айж явах шиг амьдын там алга
18000. Ashigtai business baina, busad n orooch
арван найман мянган скүүтэр чинь ар нуруу ирж хутгалаад аиьд хоёр сүүжин дээрээ хохисойн толнойгоо зөөх аргаггүй боллоо ямар ч дуугүй ирж мөргөөд дуугүй яваад өгнө ард түмний дуугүй партизаны дхйн гаргаж дуугүй цөмөөр сөнөөёеэ
Эдгээриин хурдыг нь зайлшгүй хязгаарлах шаардлагатай байна
Хэзээч хэрэгжүүлдэггүй ийм нүд чих хуурсанд дорвол шууд хориглож устгавал ард олон түмэнд хэрэгтэй байна. Үхмэл авилгачин төр засаг минь танхай дээрэмчин ард түмниййг мөлжигч бизнесмэнүүдийн тоглоом боол болох юм.
за ашгүй дээ, явган хүний замаар тайван амгалан алхаж ч чадахаа больчихоод байна ш дээ, хэзээ хаанаас дугуй скуутер унасан сармагчин хар хурдаараа давхиж ирээд мөргөчих бол гээд байнгын айдастай ... явган замаар л учир зүггүй хурдалж давхиад байх юм, яаж ийм эргүү тэнэг мулгуу байж чаддагийг бодоод бодоод ойлгохгүй юм ...
Хотын төвөөр 120 мильтэй давхиж шоу үзүүлээд байдаг паржигнасан дуутай хуучин мотоцикл унасан цирк янгууны сармагчингуудаа цэгцлээч ээ. Машин 120 той хотоор давхиж болохгүй харин мотоцикл болдог дүрэмтэй дүрэмтэй юм уу
Цэгцлэх биш. Бүрмөсөн хориглох хэрэгтэй. Өнөөдөр дэлхийн дараах хотуудад е-скүтерийг буүрмөсөн хориглоод байна. Үүнд, Нью-Йорк, Мадрид, Сан Франциско, Мельбурн, Лондон, Асатана, Алма Ата,
ЯГ ЗӨВ ШҮҮ ! 100 хувь санал нийлж байна
АВТОМАШИНЫ ЗАМААР ЯВАХ БОЛОМЖГҮЙ Л ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА БОЛ ШУУД ХОРИГЛО !!! ЯВГАН ХҮНИЙ ЗАМААР БОЛ NO !!!
Тодорхой гудамж замд явахыг нь шууд хориглохгүй л бол үүр дүн гарахгүй шүү дээ. Хурд хязгаарлана , зохицуулна гэдэг бол огтоос бүтэхгүй үлгэр шүү дээ. Битгий "Нүглийн нүдийг гуриалаар хуурав" гэдэг шиг түр зуурын арга хэмжээ аваарай.Хотын иргэдийн амь явах эрхэнд халдаад байгаа гамшигийг таслан зогсоож чадахгүй юм бол хотын Иргэдийн хурал гэж байгаад яах юм.

Улаанбаатар хотод "Дуу чимээний стандарт" байдаг уу? Чанга дуутай мотоцикл мопедыг шөнө орой унахыг хоригломоор бна!!!! Энхтайваны гүүрнээс Зайсан, Зайсангаас гүүр лүү шөнөөр хаазлаад давхиад бна!!! Тусгай зориулалтын уралдах, хаазлаж давхих газрыг нь хотоос зайдуу мэргэжлийн холбоод болон хувийн хэвшилд газар олгоод, тэр талбай хүртлээ мотоциклоо ачаад очдог. Эсвэл тэнд нь грашид үлдээдэг болмоор байна. МОТОЦИКЛЧИДЫН ДУУ ЧИМЭЭ НЬ АРАЙ ИХ ХЭТЭРЧ БАЙНА АА!!!!!