Өнөөдөр дэлхий нийтээрээ 31 дэх удаагийн Дэлхийн цөлжилт, ган гачигтай тэмцэх өдрийг тэмдэглэж байна. Энэ өдрийг олон улс “Газрыг нөхөн сэргээе. Боломжуудыг нээе” уриан дор өргөн хүрээнд тэмдэглэж байгаа бол Хятад Улс “Шинжлэх ухаанд суурилан цөлжилттэй тэмцэж, ард түмний амьжиргааг сайжруулах” уриатайгаар тэмдэглэж байна.
Хятадын Үндэсний Ойн Аж Ахуй, Бэлчээрийн Удирдлагын Газрын мэдээлснээр, 2012 оноос хойш Хятад улс цөлжилтийн эсрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлж, баруун хойд, умард, зүүн хойд бүс нутгийг хамарсан “Гурван Хойдын халхавч ой” зэрэг томоохон экологийн төслүүдийг эрчимжүүлсэн байна. Үүний үр дүнд 24.3 сая га газрын цөлжилтийг бууруулж, 1.86 сая га газрыг хамгаалалтад авчээ.
Сүүлийн хорин жилд хийгдсэн судалгаанаас харахад, Хятадын цөлжсөн болон элсэрхэг газрын хэмжээ тогтмол буурсан үзүүлэлттэй гарчээ. Салхи шороон шуурганы сөрөг нөлөө эрс багасч, 2019 онд найман том цөл болон дөрвөн элсэрхэг газрын хөрсний салхины элэгдэл 2000 онтой харьцуулахад 40 хувиар буурсан байна. Хятад улс дэлхийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хамгийн их хувь нэмэр оруулсан орнуудын нэг болж, цөлжилттэй тэмцэх олон улсын үлгэр жишээ болжээ.
Хятадын цөлжилт голчлон баруун хойд, умард, зүүн хойд бүсэд төвлөрсөн байдаг. Сүүлийн 40 гаруй жилийн турш “Гурван Хойдын халхавч ой” төслийг хэрэгжүүлснээр тухайн бүс нутагт “элс нүүж, хүн ухран гардаг” байсан байдал өөрчлөгдөж, “ногоон байгууламж өргөжиж, элс цөл багасч”, “цөлжилтийг засан сайжруулж баялаг амьдралыг цогцоолдог” шинэ дүр төрх бүрэлджээ.
Ялангуяа сүүлийн хоёр жилд “Гурван Хойдын халхавч ой” төслийн хүрээнд 6.67 сая га газарт бүтээн байгуулалт хийсэн нь цөлжилтийн эсрэг тэмцлийн томоохон амжилтын нэг болж байна. Тухайлбал:
Зүүн бүсэд 94.8 мянган га газарт бүтээн байгуулалт хийж, Хорчины элсэрхэг газрын өнгө төрхийг дахин сэргээжээ.
Төвийн бүсэд 3.18 сая га газарт бүтээн байгуулалт хийж, Хатан голын сав газарт элсэн далай, цэнхэр тэнгис, ногоон бүрдийн бүрдлийг бий болгожээ.
Баруун бүсэд 2.65 сая га газарт бүтээн байгуулалт хийж, Такламканы цөлийг хүрээлсэн хамгаалалтын бүс байгуулжээ.
Эдгээр ажлууд нь зөвхөн экологийн тэнцвэрийг хангахад төдийгүй, нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, тогтвортой хөгжлийг хангахад чухал хувь нэмэр оруулж байна. Цөлд ногоон хүрээ бий болгож, ирээдүй хойч үедээ байгаль орчноо хамгаалан өвлүүлэх үйлсэд Хятадын туршлага дэлхий нийтэд үлгэр дууриал болж байна.
Пүрэв - 04 сарын 02,
2026
Сэтгэгдэл0