Дэлхийн эдийн засгийн форумын Бээжин дэх төлөөлөгчийн газраас 6-р сарын 17-ны өдөр мэдээлснээр, Зуны Давосын чуулга уулзалт гэгддэг Дэлхийн эдийн засгийн форумын Шинэ хошуучлагчдын 16-р удаагийн чуулга уулзалт 6-р сарын 24-26-ны өдрүүдэд Тяньжинь хотод болно.
"Шинэ эрин дэх бизнес эрхлэгчдийн зориг санаа" уриан дор болох энэхүү чуулга уулзалтад 90 гаруй улс орон, бүс нутгийн 1700 гаруй төлөөлөгч оролцох төлөвтэй бөгөөд хурлын төлөөлөгчид дэлхийн хэмжээнд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэх шинэ шийдлүүдийг гүнзгий хайн хэлэлцэх болно.
Дэлхийн эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал Лян Жиньхүй хэлэхдээ, Ази тив дэлхийн хамгийн эрч хүчтэй бүс нутгийн хувьд дэлхийн эдийн засгийн өсөлтийн 60 хувийг бүрдүүлж, дэлхийн гео эдийн засгийн төлөв байдлыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэж байна. Иймэрхүү нөхцөл байдалд, тус чуулга уулзалт нь бүтээлч яриа хэлэлцээ, утга учиртай солилцоо, хамтын ажиллагааг дэмжих платформ болох юм гэв.
Пүрэв - 04 сарын 02,
2026
Сэтгэгдэл0