sonin.mn

Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын "болзолгүйгээр бууж өгөх" уриалгын хариуд Ираны ард түмэн "хэзээ ч бууж өгөхгүй" гэж мэдэгджээ. Уг мэдэгдлийг тус улсын төв телевизээр дамжуулсан байна.  

Хаменеи Иран улс Израилийн мөргөлдөөнд "АНУ хөндлөнгөөс оролцвол" хариу арга хэмжээ авах бөгөөд энэ нь "эргэлзэлгүйгээр нөхөж баршгүй хохирол учруулах болно" гэж анхааруулжээ. 


Тэрбээр мөн "Иран, Ираны ард түмэн, түүний түүхийг мэддэг ухаалаг хүмүүс хэзээ ч энэ үндэстэнтэй заналхийллийн хэлээр ярихгүй" гэж онцлон тэмдэглэсэн байна.  


Хаменеи "Тэд энэ мөргөлдөөнийг манай улсад тулгаж байна. Ираны ард түмэн тэдний энэ тулгаж буй дайныг эрс эсэргүүцэх болно" гэж мэдэгджээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн зэвсэгт хүчин Ираны агаарын орон зайг бүрэн хяналтандаа байлгаж, тус улсын дээд удирдагч Али Хаменеи хаана байгаа талаарх мэдээлэлтэй байгаа гэж мэдэгдсэн бөгөөд одоогоор түүнийг устгах тушаал хараахан өгөөгүй байгааг онцолсон байна. 


Эх сурвалж: currenttime.tv

Ж.Бат