
Хятадад хөвөлтийн тулгуур бүхий цахилгаан соронзон хөдөлгүүрийг ашиглан 1.1 тонн жинтэй туршилтын машиныг 1000 метрийн зайд 650 км/цаг хүртэл хурдасгаж чадсан тухай тус улсын Хүбэйн Дүнхү лаборатори мэдэгджээ.
650 км/цаг хурдыг 1000 метрийн өндөр хурдацтай хөвөлтийн соронзон зам дээр амжилттай туршин, 7 секундэд цагийн хурдыг 650 км-т хүргэжээ.
Өмнө нь ийм хурдыг туршихын тулд 30-40 километрийн зам тавих шаардлагатай байсан бол одоо “газраар нисэх” боломжтой болсон бөгөөд 200 метрт багтан зогсоож чаддаг боллоо. Энэ шинэ технологи нь ашиглалтын өргөн боломжтой бөгөөд судалгааны бусад тоног төхөөрөмжид угсран ашиглаж эхэллээ.
Сэтгэгдэл0