sonin.mn

Зургаан улсын төрийн тэргүүн нар Астанагийн тунхаглал болон Мөнхийн сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд хамтдаа гарын үсэг зурж, дээд хэмжээний уулзалтаар хамтын ажиллагааны 12 баримт бичигт гарын үсэг зурснаа зарлаж, дээд хэмжээний уулзалтын ололт амжилтын жагсаалт 100 гаруй төрлөөс давсан гээд орон нутгийн цагаар 17-нд Казахстаны Астанад болсон Хятад-Төв Азийн хоёр дахь дээд хэмжээний уулзалтаар хамтын ажиллагааны цуврал нийтлэг ойлголтуудад хүрлээ. Ялангуяа БНХАУ-ын дарга Ши Жиньпин дээд хэмжээний уулзалтын үндсэн илтгэлдээ, "Хятад-Төв Азийн үзэл баримтлал"-г анх удаа санал болгож, үе үеийн найрсаг хамтын ажиллагаанд чухал удирдамж болсон юм. Төв Азийн таван орны удирдагчид “Хятад улс бол Төв Азийн орнуудын байнгын найдаж болох стратегийн түнш, жинхэнэ найз” хэмээн үнэлсэн байна.




Энэ онд Хятад-Төв Азийн механизм байгуулагдсаны 5 жилийн ой тохиож байна. Ши Жиньпин дарга Хятад, Төв Азийн хамтын ажиллагааны туулж ирсэн замналыг "харилцан хүндэтгэж, харилцан итгэлцэж, харилцан ашигтай, харилцан туслалцаж, хамтын шинэчлэлийг өндөр чанартай хөгжүүлсэн" "Хятад-Төв Азийн үзэл баримтлал" гэж дүгнэсэн нь гүн зузаан түүхэн хуримтлал, цаг үеийн урсгал хандлагыг харуулсан юм. Энэ үзэл баримтлалыг дээд хэмжээний уулзалтын Астанагийн тунхаглалд бичиж оруулахыг Төв Азийн таван орон санал нэгтэй хүлээн зөвшөөрч, дэмжсэн гэдгийг харуулж байна. 


Өнөө олон улсын байдал ээдрээтэй байж, геополитикийн мөргөлдөөн үргэлжилж, худалдааны ивээх үзэл, ганц талт үзэл, ноёрхогч үзэл газар авч байна. Эв нэгдлийг эрэлхийлж, тогтвортой байдлыг ахиулж, хөгжлийг эрэлхийлэх нь бүс нутгийн нийтлэг хүсэл эрмэлзэл юм. Тодорхойгүй байдалаар дүүрэн дэлхий дахинд Хятад-Төв Азийн механизмын стратегийн ач холбогдол илүү тодорч, Хятад улсын хөгжил цэцэглэлт, хүчин чадал хөрш орнуудад ашиг тусаа өгч байна гэж Төв Азийн таван орны удирдагчид санал нэгтэй илэрхийлжээ.


Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа нь Хятад, Төв Азийн хамтын ажиллагааны тод нэрийн хуудас байсаар ирсэн. 2024 онд Хятад болон Төв Азийн орнуудын худалдааны хэмжээ 94.8 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд амжилт тогтоосон. Энэ удаад Ши Жиньпин дарга худалдааг хялбарчилж, аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт, дэд бүтцийн холболт зэрэг салбарт хамтран ажиллахыг санал болгов. Мөн хөгжлийн туршлага, сүүлийн үеийн технологийн үр дүнг Төв Азийн орнуудтай хуваалцах, дижитал дэд бүтцийн холболтыг дэмжих, хиймэл оюун ухааны хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнийг бий болгоход бэлэн байна. Түүнчлэн энэ онд Төв Азийн орнуудад 1.5 тэрбум юаний үнэ төлбөргүй тусламж үзүүлж, улс орнуудын анхаарал татсан иргэдийн амьжиргаа, хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн байна. Үүний зэрэгцээ 2025-2026 оныг "Хятад, Төв Азийн хамтын ажиллагааны өндөр чанартай хөгжлийн жил" болгохоор талууд тохиролцоонд хүрсэн байна.


Дэлхий дахины хувьд "Хятад-Төв Азийн хувь нэмэр" илүү шаардлагатай байна. Энэ удаад Хятад улс олон улсын шударга ёсыг хамтдаа хамгаалж, ноёрхол, хүчирхэг улс төрийн бодлогыг эсэргүүцэн, эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт дэлхий ертөнц, хүртээмжтэй эдийн засгийн даяаршлыг идэвхтэй ахиулахыг уриалсан байна. Хятад улсын дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл баримтлал болон дэлхийн гурван том санаачилгыг идэвхтэй дэмжиж, чөлөөт худалдаа, олон талт худалдааны тогтолцоог тууштай хамгаалж, олон улсын шударга ёсыг хамтдаа хамгаалахаа Төв Азийн таван орны тэргүүнүүд илэрхийлжээ. Эдгээр нийтлэг ойлголтод нь дэлхийн энх тайван, хөгжилд илүү тогтвортой байдлыг бий болгох нь лавтай юм. 


"Ши-Аний хэтийн төлөв"-өөс "Астанагийн нийтлэг ойлголт" хүртэл зургаан орны төрийн тэргүүний стратегийн удирдлага дор "Хятад-Төв Азийн үзэл баримтлал" нь хамтын ажиллагааны гарааг чангалж, илүү нягт Хятад-Төв Азийн хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг ахиулах болно. Өргөн өнцгөөс харвал "Хятад-Төв Азийн үзэл баримтлал" нь донсолгоо ихтэй дэлхий дахинд гүн гүнзгий урам зориг авчирч байна. Дарга Ши Жиньпиний хэлсэнчлэн "Түүх ухарч болохгүй, харин урагшлах ёстой. Дэлхий хуваагдаж болохгүй, харин нэгдэх ёстой. Хүн төрөлхтөн өнгөрсөн рүүгээ буцаж чадахгүй, харин хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах ёстой" юм.