
6-р сарын 19-нд БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь хэвлэлийн бага хурал хийв.
Энэ үеэрээ: "АНУ-ын албан тушаалтан ойрын хэдэн хоногт Ираны эсрэг цохилт өгөхөөр бэлтгэж байгаа гэж Блүүмберг агентлаг мэдээлсэн байна, үүнд Хятадын тал ямар байр суурь илэрхийлэх вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад Гүө Жякүнь хариулахдаа: "Ойрх Дорнодын өнөөгийн нөхцөл байдал хурцадмал, эмзэг, хяналтаас гарах эрсдэлд тулгарч байна. НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг зөрчсөн, бусад орны бүрэн эрх, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан аливаа үйлдлийг Хятад улс эсэргүүцэж, олон улсын харилцаанд зэвсгийн хүч хэрэглэх, эсвэл хэрэглэх гэж заналхийлэхийг эсэргүүцнэ. Олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа нөлөө бүхий том улс орнууд шударга байр суурь, хариуцлагатай хандлагыг баримталж, гал зогсоохыг ахиулах, яриа хэлцэл, хэлэлцээнд эргэн орох нөхцөлийг бүрдүүлж, бүс нутгийн нөхцөл байдал ангал руу гулсаж, илүү их гамшиг үүсэхээс зайлсхийх ёстой" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0