sonin.mn

Зургадугаар сарын 19-нд Хятадын төв радио телевизийн зохион байгуулсан "Бээжингээс Ром руу" -Хятад, Италийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн соёлын солилцоо, урлагийн тусгай үзэсгэлэнгийн арга хэмжээ Бээжинд боллоо. Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн, Италиас Хятадад суугаа Элчин сайд Макс Амбросио, Хятадын Улс төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч нарын хүмүүс тусгай үзэсгэлэнг нээжээ. Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах, 2026 оны Миланы өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хорооны дарга Малаго нар захидал илгээж, баяр хүргэжээ.



Хятад, Италийн төрийн тэргүүн нарын нийтлэг ойлголтын дагуу, хоёр орны соёлын солилцоог ахиулах зорилгоор Хятадын төв радио телевиз, Италийн Соёлын яам, Италийн хүн төрөлхтний соёл иргэншлийн музей, Ром дахь Дүрслэх урлагийн академи, Италийн хөл бөмбөгийн холбоо, Лацио бүсийн зөвлөл хамтран хоёр орны уран бүтээлчдийг үзэсгэлэнд урьсан байна.