Милан хотноо өчигдөр болсон Италийн цомын тэмцээний хагас шигшээгийн хариу тоглолтод “Интер” багийн хөлбөмбөгчид “Комо” багийг 3:2 харьцаагаар хожсоноор финалд шалгарлаа.
Миланчуудаас Хакан Чалханоглу (69 ба 86 дахь минут), Петар Сучич (89) нар, хожигдсон багаас Хорватын хөлбөмбөгчин Мартин Батурина (32), хагас хамгаалагч Люка да Кунья (48) нар гоол оруулжээ.
Хоёр багийн эхний тоглолт 0:0 харьцаагаар өндөрлөсөн юм. Одоо “Интер” баг финалд “Аталанта”, “Лацио” багуудын хожсонтой нь тоглоно. Хоёр баг эхний тоглолтод 2:2-оор хайнцсан бөгөөд хариу тоглолт өнөөдөр Бергамо хотод болно. Финалын тоглолт 5 дугаар сарын 13-нд болно. “Интер” баг Италийн цомыг 15 удаа өргөсөн бол энэ үзүүлэлтээр “Ювентус” баг /22 удаа/ тэргүүлдэг. Өнгөрсөн онд цомын эзнээр “Болонья” баг тодорчээ.
Б.Адъяахүү
Лхагва - 04 сарын 22,
2026
Сэтгэгдэл0