.jpeg)
Бямба гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван цөмийн байгууламж — Фордо, Натанз, Исфахан — руу "маш амжилттай" цохилт өгсөн талаар мэдэгдэв. Тэрбээр Фордо дахь гол байгууламж руу "бүрэн ачаатай" бөмбөг хаясан гэж онцолсон байна.
China Media Group (CMG)-ийн мэдээлснээр, Фордо байгууламж руу зургаан ширхэг “бункер цөмлөгч” бөмбөг, харин бусад байгууламж руу 30 ширхэг “Томахавк” пуужин харважээ.
Мөн АНУ-ын B-2 Spirit нууцлаг бөмбөгдөгч онгоцууд уг ажиллагаанд оролцсон болохыг албаны эх сурвалж баталсан байна
“Бункер цөмлөгч” бөмбөг гэж юу вэ?
"Бункер цөмлөгч" гэх нэршил нь газар доорхи гүн, бэхлэлт сайтай байгууламжуудыг нэвт цөмлөн орж, дотроос нь дэлбэрдэг тусгай зориулалтын бөмбөгийг хэлдэг. Энэ тохиолдолд яригдаж буй зэвсэг нь АНУ-ын хамгийн сүүлийн үеийн GBU-57 A/B Massive Ordnance Penetrator (MOP) бөмбөг юм.
GBU-57 MOP – Хүч чадлын үзүүлэлтүүд:
Жин: ~13.6 тонн
Урт: ~6 метр
Нэвтлэх гүн: ~61 метрийн гүн рүү орж дэлбэрнэ
Удирдлага: Нарийвчлалтай GPS болон дэвшилтэт чиглүүлэгч системтэй
Давтамжтай хаях боломжтой: Олон удаа дараалан хаяснаар гүн рүү улам цөмлөх боломжтой
Хамгийн хүчирхэг цөмийн бус бөмбөг гэж тооцогддог
Фордо байгууламж: Зорилтот бай
Ираны Фордо цөмийн байгууламж нь уулын гүнд, хамгаалалт өндөртэйгээр байрладаг бөгөөд өмнө нь Израилийн ашигладаг уламжлалт бөмбөгүүдийн хүрэх боломжгүйд тооцогдож байв. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, АНУ-ын зэвсгийн сан дахь зөвхөн GBU-57 MOP л ийм түвшний байгууламжийг устгах чадвартай гэж үздэг байна.
Хэн энэхүү бөмбөгийг хаяж чадах вэ?
Одоогоор АНУ-ын B-2 Spirit нууцлаг бөмбөгдөгч онгоц л GBU-57 бөмбөгийг дагуулж, байнд хүргэж хаях чадвартай. Нэг B-2 онгоц хоёр ширхэг GBU-57 зэвсгийг зэрэг тээвэрлэж, ашиглах боломжтой.
М.Гал
Эх сурвалж: cgtn.com
Сэтгэгдэл10
Энэ бол бөмбөг биш бурханы ташуур юм
Трамп урьдчилж Путин руу утсаар ярьж цохилт өгөх газаруудаа хэлсэн байна, зөвшөөрөл авсан гэх юм уу даа, ккк, тэр газаруудад нь угаасаа ямар ч баяжуулсан уран цөмийн зэвсэгийн эд хэрэгсэл байгаагүй, ккк
Гях,,,гяхх,,,гяхх,,,,бөгспутинээс асуухуу тээ,,,бөгспутин л харин ираны цөмийн байгууламжуудын тухай мэдээг хошного трампд өгсөндөө,,,
Одоо тэгэхээр Иран нь бас Израйл АНУ ын цөмийн байгууламжинд хариу цохилт өгч таарах байлгүй дээ.
Израйлийн цөмийн хөгжүүлэлтийн гол төвд зарлаж байгаад цохилт өгсөн харвасан пуужин нь байнаасаа 40 км зайд тусч байвал яахав нарийвчлал 0 шүүдээ
Чадахгvй ээ, ямар чиний амбаар байгаа биш ккк
иран израйл 2 байлдахад америк оролцдог нь ямар учир бна
mongonii ajil hiihee bolih hergtei amerik
Энэ бөмбөгнөөсөө Украйнд өгөөд Орос гахайнуудыг газрын хөрснөөс арчаач
Орох гарах хонгилууд эвдэрсэн .. яг гүнд буй уурхай руу орж чадаагүй.. баяжуулах ууурхай 93 м гүнд …