sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 23 /BBC/. Ираны цөмийн байгууламжуудад асар их хохирол учирсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональ Трамп мэдэгджээ.

“Иран дахь цөмийн байгууламжуудад учирсан хохирлыг “асар их” гэж тодорхойлж байна. Маш хүчтэй, өндөр нарийвчлалтай цохилтууд өгсөн. Манай цэргүүд ур чадвараа харуулсан. Баярлалаа!” гэж Д.Трамп “Truth Social” нийгмийн сүлжээндээ бичсэн байна.




Өмнө нь Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн тэргүүн Рафаэль Гросси Ираны Фордо дахь цөмийн байгууламжид учирсан хохирлын хэмжээг бүрэн үнэлэх боломжгүй байна гэж мэдэгдсэн юм.




Хэрэв одоогийн эрх баригчид нь "Ираныг дахин агуу болгохгүй" бол Ираны дэглэм солигдохыг Д.Трамп үгүйсгэсэнгүй. “Дэглэмийн өөрчлөлт гэдэг нэр томьёо улс төрийн хувьд ашиглахад онцгүй сонсогдох боловч хэрэв одоогийн дэглэм Ираныг дахин агуу гүрэн болгох чадваргүй бол дэглэмийг солиход яагаад болохгүй гэж?” гэж Д.Трамп бичжээ.



Түүний хэлснээр, Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгсөн B-2 бөмбөгдөгч онгоцууд Миссури муж улс дахь бааздаа буцаж ирсэн байна. 

Пентагоны тэргүүн Пит Хэгсет мэдэгдэхдээ, энэхүү цохилт нь улс төрийн дэглэмийг өөрчлөх бус Иран улс цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх зорилготой байсан гэжээ.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг