
Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи өөрийг нь нас барсан тохиолдолд түүний орыг залгамжлах гурван нэр дэвшигчийг сонгожээ.
Энэ талаар The New York Times сонин түүний төлөвлөгөөг мэддэг Ираны гурван албан тушаалтнаас эш татан мэдээлсэн байна.
Тус хэвлэлийн мэдээлснээр Иранд шинэ дээд удирдагчийг томилох үйл явц хэдэн сар үргэлжилж болох бөгөөд шашны зүтгэлтнүүд өөрсдийн нэрсийн жагсаалтаас нэрээ сонгодог болохыг тэмдэглэжээ.
Харин одоо тус улс дайны байдалтай байгаа тул Аятолла засгийн эрхийг хурдан бөгөөд эмх цэгцтэй шилжүүлэхийг хүсч байна гэж The New York Times сонин мэдээлсэн байна.
Тус хэвлэлд бичсэнээр тэдгээр нэр дэвшигчдийн дунд өмнө нь эцгийнхээ суудалд суух гол өрсөлдөгчдийн нэгд тооцогдож байсан мөн шашны зүтгэлтэн болох Аятолла Хаменеигийн хүү Можтаба болон мөн Исламын хувьсгалт гвардийн корпусын ойр дотны шашны зүтгэлтэн байхгүй гэж бичжээ.
Түүнчлэн Хаменеи цэргийн командлагчдыг амиа алдсан тохиолдолд солих хэд хэдэн хүнийг сонгосон гэнэ.
The New York Times сонины мэдээлснээр одоо Ираны удирдлага Аятолла Хаменеигийн амийг хөнөөх оролдлого, АНУ дайнд орж болзошгүй, чухал дэд бүтцэд урьд өмнө хэзээ ч байгаагүй их сүйрэл дагуулсан халдлага гэсэн гурван үндсэн асуудалд санаа зовж байна гэж нэмж өгүүлсэн байна.
Эх сурвалж: sud.ua
Ж.Бат
Сэтгэгдэл6
Учрыг ойлгож байж мэдээлж байгаач ...
юу хуцаад байгаа гөлөг вэ
Тэр гурвын бас хамт тонилгох болждээ
Иран шашины дарангуйлалаас чөлөөлөгдөх цаг нь иржээ Муслим хэт даврагсад сөнөг
Америк зөв зүйл хийлээ. Халтар муслимуудыг даврааж болохгүй. Чингис хаанд, Монголчуудад хядуулж байсандаа одоо болтол өс санадаг новшийн улсууд. Шинэ залгамжлагчтай цуг тонилгох хэрэгтэй новшийн аятулла хомойниг нь
Нэг мөсөн дуусгах хэрэгтэй