sonin.mn

Зургадугаар сарын 23-нд Олон улсын олимпын хорооны шинэ ерөнхийлөгчийн албан тушаалаа авах ёслолд уригдан оролцсон Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн тэргүүтэй төлөөлөгчид Швейцарийн Лозанна хотод Олон улсын олимпын хорооны хүндэт ерөнхийлөгч Томас Бах, Олон улсын олимпын хорооны шинэ ерөнхийлөгч Кирсти Ковентри нартай хэлэлцээ хийв.



Хоёр тал иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх, шинэ хэлбэрийн уралдаан тэмцээн дамжуулахыг дэмжих талаар тохиролцоонд хүрчээ.




Шэн Хайшюн ноён Бахыг Олон улсын олимпийн хорооны нэр хүндэт ерөнхийлөгч, хатагтай Ковентри Олон улсын олимпийн хорооны шинэ ерөнхийлөгчөөр томилогдсонд баяр хүргэв. Тэрээр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд ноён Бахын дэмжлэгээр Хятадын төв радио телевиз болон Олон улсын олимпын хороо зохиогчийн эрхийн гэрээ хэлэлцээр, уралдаан тэмцээнийг дамжуулах, дохионы үйлдвэрлэл, соёлын солилцоо зэрэг талаар дорвитой үр дүнд хүрч, хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрсээр байна. Өнөөдөр гэхэд Төв радио, телевиз Италийн Олимпын хороо, Миланы өвлийн олимпыг зохион байгуулах хороотой хамтран ажиллах гэрээ байгуулж, 2026 оны Милан-Кортина д'Ампеццо өвлийн олимпын наадмыг дамжуулах эрх бүхий албан ёсны байгууллага боллоо. 


Ковентри хэлэхдээ, Олон улсын олимпын хороо ХТРТ-ийг чухал түнш хэмээн үзсээр ирсэн бөгөөд хоёр талын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн нь олимпын хөдөлгөөний хөгжилд тус дөхөм үзүүлэх болно гэжээ. 


Г.Бямба