sonin.mn

ХАНОЙ, 2025 оны зургаадугаар сарын 25 /Reuters/. Вьетнам улсад санхүүгийн луйвар, төрийн эргэлт хийхийг завдсан зэрэг хэд хэдэн гэмт хэрэгт оноодог цаазын ялыг ирэх сараас эхлэн халахаар шийдвэрлэсэн тухай тус улсын хууль тогтоох байгууллага мэдэгджээ. 




Цаазаар авах ял оноохгүй болсон гэмт хэргүүдийн тоонд төрийн өмчид хохирол учруулсан, хуурамч эм бэлдмэл үйлдвэрлэсэн, түрэмгий дайн өдөөсөн, тагнуул хийсэн, мансууруулах бодис зөөвөрлөсөн зэрэг хэргүүд багтсан байна.




Эдгээр гэмт хэрэгт бүх насаар нь хорих ял онооно. Долоодугаар сарын 1-нээс өмнө дээрх зүйл ангиудаар цаазаар авахуулах ял сонссон хүмүүсийн ялыг бүх насаар нь хорих ялаар солих аж. 


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг