sonin.mn

2025 оны 6-р сарын 24-ний өдөр Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн бага хурал хийв.


Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Гөү Жякүнь хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын Төв радио телевизийн сэтгүүлчийн асуусан "Хятад улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (АДБХОБ)-ны 10 дахь удаагийн Зөвлөлийн хурлаас юуг хүлээж байна вэ "гэсэн асуултад хариулахдаа: "Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (АДБХОБ) нь Хятад улсын дарга Ши Жиньпиний санаачилгаар байгуулагдсан 21-р зууны шинэ төрлийн олон талт хөгжлийн банк болох юм. 2015 онд байгуулагдсанаас хойш гишүүн орнуудын хамтын дэмжлэгтэйгээр тус банк олон улсын стандарт, өндөр түвшний үйл ажиллагааны зарчмыг баримтлан хурдацтай хөгжиж, дэлхийн олон талт хөгжлийн байгууллагын тогтолцооны чухал гишүүн болжээ. Энэ хугацаанд дэлхийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, тогтвортой хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулсан байна. 


Энэ удаагийн хурал “Харилцан холболтоор хөгжлийг дэмжиж, хамтын ажиллагаагаар хөгжил цэцэглэлтийг бий болгох” уриан дор зохион байгуулагдаж, АДБХОБ-ын сүүлийн арван жилийн хөгжлийн ололтыг дүгнэж, ирэх арван жилийн хөгжлийн чиглэлийг тодорхойлох чухал үүрэг гүйцэтгэнэ. Хятад улс бусад талуудтай хамтран АДБХОБ-ыг тасралтгүй хөгжүүлж, Азийн дэд бүтцийн харилцан холболт, тогтвортой хөгжлийг дэмжих, дэлхийн эдийн засгийн засаглалын тогтолцоог боловсронгуй болгоход шинэ, илүү их хувь нэмэр оруулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг бий болгоход тустай байхыг хүсэж байна" гэжээ.


Г.Бямба