
Хиймэл оюун ухаан хүний амьдралыг гүн гүнзгий өөрчилж байна. Эрүүл мэндийн салбарт томоохон загварууд 5 секундийн дотор хүнд өвчний оношийг гаргаж, жолоочгүй автомашинууд хүн төрөлхтний зорчих хөдөлгөөнийг хялбарчлах боломжийг олгож байгаа. Цаг уурын нарийвчилсан загварууд 10 секундийн дотор хар салхины замыг урьдчилан таамаглах чадвартай болжээ. Гэсэн хэдий ч эдгээр технологи нь "хоёр үзүүртэй хутга" мэт аюул дагуулдаг.
Жишээлбэл хувийн мэдээлэл алдагдах, хиймэл оюунд суурилсан залилан, ажилгүйдлийн эрсдэл нэмэгдэх зэрэг нь нийгмийн зөрчлийг хурцатгаж байна.
Ийм нөхцөлд технологийн ашиг тус ба ёс зүйн хямрал зэрэгцэн орших тул хүн төрөлхтөн хиймэл оюуны хөгжлийг зохицуулах, дэлхийн хэмжээнд хиймэл оюуны засаглалын хүрээг бий болгох, инноваци ба аюулгүй байдал хоорондын тэнцвэрийг олохын тулд яаралтай хамтран ажиллах шаардлагатай байна. Зөв зохистой удирдвал энэ технологи соёл иргэншлийн дэвшлийг дэмжих бодит хүчин зүйл болно. Иймээс “Дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын санаачилга” бий болсон ажээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0