sonin.mn

Зургадугаар сарын 25-нд Хятадын төв радио телевизийн зохион байгуулсан Хятад, Итали дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тэмдэглэх соёлын солилцооны арга хэмжээ Ром хотод боллоо. Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн, Италийн боловсролын сайд Жозеф Валдитара болон Хятад, Италийн улс төр, эдийн засаг, урлаг, спорт, хэвлэл мэдээлэл, кино телевизийн салбарын 200 гаруй зочид уг арга хэмжээнд оролцсон бөгөөд Хятад, Италийн соёлын солилцооны төслүүдийг эхлүүлэх ажиллагаатай танилцжээ. Уг арга хэмжээний үеэр бас "2025 Итали дахь Хятадын киноны долоо хоног" нээлтээ хийлээ.



Хятад, Итали дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан, хоёр орны соёлын солилцооны түвшинг цаашид дээшлүүлэхийн тулд Хятадын төв радио телевиз болон Италийн олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, холбогдох байгууллагууд спортын арга хэмжээг мэдээлэх, кино, телевизийн бүтээлийг хамтран бүтээх, дэлхийн өвийн дурсгалт газруудын уялдаа холбоо, техникийн солилцоо, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа, чадварлаг боловсон хүчин бэлтгэх зэрэг чиглэлээр олон бодит хамтын ажиллагааны төслүүдийг эхлүүлсэн гэнэ.


Г.Бямба