sonin.mn

Олон жилийн турш “Зуны Давос” чуулга уулзалт дэлхийн эдийн засгийн форумд зуны эрч хүч нэмсээр ирсэн билээ. 2025 оны зургадугаар сарын 24-26-ны өдрүүдэд Давосын зууны чуулга уулзалт Хятадын Тяньжин хотноо амжилттай зохион байгуулагдаж, уг арга хэмжээнд 90 гаруй улс орон, бүс нутгийн 1800 орчим зочид төлөөлөл оролцжээ. Энэ үеэр 200 шахам салбар форум зохион байгуулагдаж, нээлттэй, хамтран ажиллах дуу хоолойг хамтдаа өргөсөн байна.

Дэлхийн эдийн засгийн форумын ерөнхийлөгч Борге Бренде энэхүү арга хэмжээний үеэр хэлэхдээ, “Олон улсын бизнес эрхлэгчид Хятадад хөрөнгө оруулах хүсэлтэй байгаа бөгөөд Хятадтай худалдааны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх маш их хүлээлттэй байна” хэмээн онцолжээ.


Энэхүү чуулга уулзалт нь дэлхийн эдийн засгийн хөгжлийг хамтран бүтээх, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал индэр болсон бөгөөд ирээдүйн хамтын ажиллагаанд шинэ боломжуудыг нээж өгсөн арга хэмжээ боллоо.


Олон улсын худалдааны тогтолцоонд гарч буй өөрчлөлт, ганц талт үзэл, худалдааг ивээх бодлого, геополитикийн зөрчилдөөн зэрэг нь дэлхийн эдийн засагт сорилт учруулж байна. Ийм нөхцөлд олон улсын худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд илүү бүтээлч, хамтын ажиллагаанд суурилсан арга барил шаардлагатай болж байна.




Энэ хүрээнд Хятад улс гурван чухал санал санаачилгыг дэвшүүлжээ. Нэгдүгээрт, оршин буй зөрчлийг эрх тэгш хэлэлцээний замаар шийдвэрлэх. Хоёрдугаарт, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлж, нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах. Гуравдугаарт, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, харилцан амжилтад хүрэх.

Эдгээр санаачилга нь дэлхийн эдийн засгийн уялдаа холбоотой хөгжлийн ерөнхий чиг хандлагыг илэрхийлэхээс гадна Хятад улс бусад улс оронтой илүү нээлттэй хамтран ажиллаж, хөгжлийн үр өгөөжийг хуваалцахад бэлэн байгааг харуулж байна. Арга хэмжээнд оролцогчид энэхүү байр суурийг сайшаан хүлээн авч, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгджээ.


Их Британийн Хелион маркетинг, дижитал өөрчлөлтийн хэлтсийн дарга Жон Сквайр хэлэхдээ, Хятадын дунд орлоготой бүлэг өсөн өргөжиж, хүн амын хөгшрөлийн чиг хандлага, хэрэглэгчдийн эрүүл мэндийн мэдлэг нэмэгдэж байгаа нь Хятадын хэрэглээний зах зээлийн асар их эрч хүчийг илтгэн харуулж байна гэлээ. 

Сүүлийн жилүүдэд Ханжөү хотод төвтэй “Лю Шяо Лүн” зэрэг Хятадын технологийн компаниуд олон нийтийн анхаарлыг ихээр татаж, улмаар дэлхийн улс орнуудын сонирхлыг Хятадын инновацийн экосистем рүү татах болсон байна.


"Зуны Давос" чуулга уулзалтын үеэр хиймэл оюун ухаан (AI) голлох сэдэв болж, шинэ материалуудыг судлах, боловсруулахад уг технологийг ашигласнаар үр ашгийг 100-1000 дахин нэмэгдүүлэх боломжтой гэж үзжээ. Хятад улс энэхүү технологийн хувьсалд голлох оролцогч болж байна. Qualcomm компанийн Хятадын үйл ажиллагааг хариуцдаг удирдах албан тушаалтан Мэнь Пү-ийн хэлснээр, терминал талын хиймэл оюун ухаан нь Хятадын компаниудын дэлхийн өрсөлдөөнд оролцох "шинэ гарц" болж буй аж. Цаашид тус компани Хятадын түншүүдтэй хамтран ухаалаг гар утас, ухаалаг компьютер, хиймэл оюун ухаантай нүдний шил зэрэг төхөөрөмжүүдийг хөгжүүлж, зөвхөн Хятадад төдийгүй дэлхий даяар өргөнөөр ашиглах зорилготой байгаагаа илэрхийлжээ.