sonin.mn

Сэтгүүлч: Саяхан АНУ-ын холбогдох албаны хүн болон хэвлэл мэдээллийнхэн Хятад Америкийн Женевийн нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх хүрээнд нэмэлт тохиролцоонд хүрсэн, Хятад улс АНУ-д газрын ховор элементийн экспортоо түргэтгэж, Америк Хятадын эсрэг холбогдох хориг арга хэмжээг цуцална гэж мэдээлсэн. Энэ талаар Хятадын Худалдааны яам ямар байр суурьтай байна?


Хэвлийн төлөөлөгч: Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын нийтлэг ойлголтын дагуу, хоёр талын эдийн засаг худалдааны багууд 6-р сарын 9-10-нд Лондонд эдийн засаг худалдааны хэлэлцээ хийж, 6-р сарын 5-нд хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх, Женевийн эдийн засаг худалдааны хэлэлцээний үр дүнг бэхжүүлэх талаар зарчмын хувьд тохиролцоонд хүрсэн. Саяхан хоёр тал нарийн ширийн зүйлийг баталгаажуулсан. Хятад улс хууль тогтоомжийн дагуу хяналттай бараа бүтээгдэхүүний экспортын шаардлага хангасан өргөдлийг батална. Үүний дагуу АНУ Хятадын эсрэг авсан зарим хориг арга хэмжээг цуцлах ёстой гэжээ.