sonin.mn

6-р сарын 30-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалав. 


Мао Нин хэлэхдээ, сүүлийн жилүүдэд хүн дүрст робот, ухаалаг нүдний шил, тархи-компьютерийн интерфэйс оношилгооны төхөөрөмж зэрэг дэвшилтэт салбарын шинэ бүтээгдэхүүнүүд Гуанжөүгийн яармаг, өргөн хэрэглээний барааны яармаг, гинжин хэлхээний үзэсгэлэн яармаг зэрэг платформоор тасралтгүй гарч байна. Эдгээр үзэсгэлэн яармаг нь Хятад улсын шинэ чанарын үйлдвэрлэх хүчийг харуулах цонх төдийгүй олон улсын шинжлэх ухаан, технологийн солилцооны чухал гүүр болж, Хятад улсын нээлттэй, уужуу багтаамжтай, харилцан ашигтай хамтаар амжилтад хүрэх шинжлэх ухаан технологийн инновацийн үзэл баримтлалыг тодоор харуулж байна. 


Хятадын инновацийн хөгжил нь зөвхөн өөртөө үйлчлэх төдийгүй дэлхий дахинд ашиг тусаа өгөх болно. Бүх улс орон хоорондын нээлттэй хамтын ажиллагаагаар шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ахиулж, шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн үр дүнгээр дэлхийн хөгжил, дэлхийн шинэчлэлд хүчин чадал хангахад Хятад улс бэлэн байна гэжээ.