
6-р сарын 30-ны үдээс өмнө Хятадын Ниншя мужийн Жүнвэй хотын Тэнгэр элсэн цөлийн зүүн өмнөд захын элсийг тогтворжуулан, хөвөө ирмэгийг бэхлэх хамгаалалтын бүсийг амжилттай ойжуулж дуусгалаа. Уг төслийн урт нь 153 км, өргөн нь 10-38 км байж, өвсөн тор, бут сөөг, модлог ой зэргээс бүрдэж, элсэн цөлийн зах дахь хатуу ногоон хаалт болж хувирсан байна.
Тэнгэр элсэн цөл бол Хятад улсын дөрөв дэх том элсэн цөл юм, түүний зүүн өмнөд захад орших Ниншягийн Жүнвэй хот нь Чиляньшань болон Хэланшань хоёр уулын дундах элсийг хянаж тогтоодог гол зангилаа цэг байж, Тэнгэр элсэн цөл зүүн тийш тэлэх гарц юм, энэ нь мөн Ниншя хийгээд Өвөр Монголын хамтран урьдчилан сэргийлэх, хамтран хяналт тавих "чухал хоолой" бөгөөд Хятадын хойд биеийн тал нутаг руу довтлох элсэн шуургыг хааж байдаг.
2025 онд Жүнвэй хот цөлжилттэй тэмцэх ажлыг бүх талаар хэрэгжүүлж, нэг жилийн дотор бараг 78666.67 га талбай бүхий цөлжилттэй тэмцэх ажлыг гүйцэтгэх болно. Одоогийн байдлаар, 36666.67 га талбай бүхий цөлжилттэй тэмцэх ажлыг цогцоор нь хийж гүйцэтгэсэн байна.
Сэтгэгдэл0