sonin.mn

Хятадын үндэсний киноны газраас 7-р сарын 1-ний өдөр мэдээлэл гаргаснаар, 2025 оны эхний хагаст киноны борлуулалтын орлого 29 тэрбум 231 сая юаньд хүрч, кино үзэгчдийн тоо бараг 641 саяд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 22.91% болон 16.89%-иар тус тус өсч, хятадад үйлдвэрлэсэн киноны касс 91.2 хувийг эзэлжээ.




Эдгээрээс "Нежа хүү Лусын орныг түйвээсэн нь" хэмээх кино 15,446 тэрбум юанийн орлогоор тэргүүлж, "Тангийн мөрдөгч 1900", "Сахиусан өргөмжилсөн үлгэр 2", "Boonie Bears: Ирээдүйг дахин эхлүүл", "Кондорын баатруудын домог: Хамгийн агуу баатар" зэрэг кино нь борлуулалтын жагсаалтын 2-5 дугаар байрт орсон байна. 100 гаруй сая юанийн орлоготой 25 кино байгаагийн дотроос 16 нь дотоодын, 9 нь гадаадын кино юм.